"Салхи зүсэн 20,000 бээр аялаарай..." цааш унших »
Эрүүл мэнд, Эх орны ирээдүй бидний гарт байна. Ороод гараарай.
"Салхи зүсэн 20,000 бээр аялаарай..." цааш унших »
"“Алтан ураг”: Туульс хайлдаг “Индэр мөнгөн хуур” мангасан толгойтой" цааш унших »
Уулын цаана уул, үгийн цаана үг гэж үг бий.
Би саяхан л сэтгүүлчид бүгд улс төрийн янханууд гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ энэ зам хэр урт болохыг хэлж мэдэхгүй юм. Улс төрийн намд үзэл бодлоо худалдахын төлөө сэтгүүлч болоогүй учраас энэ талаар зүгээр л өөрийнхөө бодож явдагийг хэлэх гэсэн юм. ЭНэ олон бичлэгийг би 0 төгрөг ч халааслалгүй бичсэнийг минь дээд тэнгэр, миний эмээгийн сүнс гэрчилнэ. Дахиад улс төр бичихгүй ээ, Үзэл бодол төлөшсөн хүн гэхээрээ нэг санаагаараа яваад л байдаг байж болох юм. Харин би энэ тал дээр эргэх хөрвөх чадвартай, үзэж дуулсан зүйлс дээрэ бодит дүгнэлт хийх чадвартай хүн гэдгээ хэлчихмээр байна. Тиймдээ ч улс төрд хутгалдахгүйн тулд эдгээр бичлэгийг зөвхөн блог дээрэ бичиж байгааг санагтун.
Би мэргэжлээ өөрчилж байгаа тул одоо намайг сэтгүүлч гэж бодохоо больчих. Ярьшиг зүгээр. Бүх сэтгүүлчийг хамруулаал яриад байхын. Эмүжин гэж мундаг хүн байна. Миний энэ дайралт үнэхээр уцаарыг чинь хүргээд байгаа бол зүгээр ЭМҮЖИНГ л унш. Тэр хүн сэтгүүлч учраас бүх зүйлийн голыг нь олоод их сайхан бичсэн байна билээ. Элбэгээ төрийн эргэлт хийх гээд байна, ард түмнийг хагаралдуулан бутаргах аргыг хэрэглэж байна гэж бичээд дээрээс нь Энхбаяр хийсэн олон муу зүйл байгаа ч гэлээ эв нэгдлийг эрхэмлэж байгаа гэжээ... Энэ үг ч ор үндэсгүйг та бүхэн өөрсдөө нотолж байна. Үгээ хэлсэн хүнрүү дайрч давших ямар олиг байна. Би та нарын блогт ороод үзэл санааг чинь эсэргүүцэж, үг сөргөөгүйсэн.
За тэгээд улс төрийн тухай бичхээн байя. Харин сонгуулийн дараа нэг сайхан бичлэг хийнээ.
хаха. Өнөөдөр сонин дээр Элбэгдоржоос асуух 10 асуулт явж байгаа юм байна. Өнөөдөр 5 дах асуулты нь олж үзлээ...хаха.
-Та төрсөн өдрөө өөрчилсөн үү, Уг нь таны албан ёсны төрсөн өдөрт 1963 оны 3 сарын 30. Хэвлэлийн албаныхаа даргын хэлсэнээр мартын 8 болгож пиардаж хошгоруулсан уу?
-Таны аав ээж 2 хоюулаа захчин ястан. Та яагаад халх болчихсон юм бэ? ШУДАРГА Л БАЙЯ
Өөрчилье! Хийсэн хэргээ,яс үндсээ, төрсөн өдрөө, бүлцгэр нүдээ, гарал үүслээ өөрчилж ХОШГОРУУЛЬЯ!!!
"Авилгыг өөхшүүлэгчид" цааш унших »
Яадийн та нар.Би санал өгөхгү гэснээ болилоо. МАХН ыг дэмжнээ яадгийн. Та нар шэг хүмүүс бусдыгаа дарлажийн. Яасан би одоо МАХНыг дэмжүүл хүн биш үү. хаха. Барьж идлээ л дээ. Та нар бол зүгээр л интернэтээр зугаалж, эндээ хэрүүл хийдэг хүмүүс байна. Ядуу хүмүүсийн амьдралруу өнгийж харах ч завгү. Харлаа ч хүн биш гэж үздэг. Өөрийхөө үзэл бодлыг хамгаалж бусдын үзэл бодлыг хааж боодог хүмүүс. ингээд маргаанаа зогсоое. Тэгээд ч миний сэтгүүлч байх энд ямар ч хамаагү. Би сэтгүүлч болхоороо мөнгөө аваад та нарын тархийг угаагаад явж байя л даа.
Тэгээд ч нам гэдэг үзэл бодлын нийгэмлэг биш баймаар юм. Үзэл бодлоороо хуваагдаад шал утгагүй. хаха. Хөөрчихсийн. Чи өөрийгөө энэнээс болж хичнээн хүнтэй муудалцсанаа бод доо. ингэлээ гээд юу ч өөрчлөгдөхгүй
Энэ Ардчилсан намын дэмжигчид бүүр нэг албатай юм шиг байхымаа. Ардчилалын туган дор бидэнд үг хэлэх эрх чөлөө нээгдсээн. Би тэрэнд баярлаж явдийн. Тэгээд ч хэвлэлийн эрх чөлөө гэдэг зүйлийг энэ нам бидэнд авчирч өгсөн. Би энд ч бас баярладийн. Тэхдээ Ардчилалыг дэмжигч залуучууд энэ эрхийг боогоод, дээрээс нь үгээ хэлсэн хүний янз бүрээр доромлохын гэж санасангүй. Тэгээд ч ямар ч сонин хэвлэл дээр иймэрхүү үгээ сэтгүүлч байсан, ард түмэн ч байсан буулгаж чадахгүй учраас би блогтоо бичиж байна.
За би энд нэг юм бичлээ. Үнэн хэрэг дээрээ АРД ТҮМЭН бүгд л ардчилалыг хүсч байгаа. Хамгийн гол нь ядуу буурай хүмүүст одоо туршилт хийх цаг байна гэж үү, 2 муу хүний хэнийг нь сонгох вэ гэцгээгээд л, тэгснээ чагванцуудын уралдаанд хэн ялахыг нь хүлээнэ. Ийм хүлцэнгүй байх ёстой юм гэж үү, Тэрний оронд бослого гаргаач. Та 2ыг дэмжихгүй гээд. Бид нарт сонголт л хэрэгтэй байна. Тэрнээс биш би ардчилсан намыг сонгохгүй ХУ намын хүн гээд байгаа юм биш. Гол нь би Элбэгдоржид итгэхгүй байна.
Ху нам бидэнд хичнээн их буруу юм хийж, хичнээн тамалсаныг мэднээ. Гэхдээ социализмын үед хэн ч өлсөөгүй, хэн ч гудамжинд хоноогүй гэдгийг би үргэлж боддог юм. Яахав би тэнэг мангар байж болноо. Гэхдээ энэ сонгууль, намаас болж хүмүүстэй муудалцмааргүй байна. Энэ бичлэгээс болж би олон хүнтэй муудалцлаа. Бодуул дуугай л Ардчилсан нам, Элбэгээ үү гээд явжээсэн бол хүмүүс намайг сайн хүн юм байна эгж бодох байсан байж мэднэ. Тэгэхдээ зүгээр л өөрийн чөлөөт орон зайд үгээ хэлэхийг хүссийм. Ардчилал гээд байгаа хүмүүс Элбэгээ дээрэ очоод бидэнд сонголт өгөөч гэж хэлээч. Угаасаа энхбаярт ингэж хэлээд нэмэргүй. Энхбаяр Ардчилсан намаас өөр хүн нэр дэвшвэл хүмүүс Бат Үүл ийг ч юм уу сонгоно гэдгийг мэдэж байгаа. Харин Элбэгдорж шиг худалч хүнд ард түмэн итгэл хүээлгэхгүй учир өөрөө гарахаа ч мэдэж байгаа.
Энэ яриа яаху энүүгээрээ өнгөрнө. Гэтэл хичнээн мянган дорой буурай, амьдрал нь мөнгөөр хэмжигддэг өглөө гараад орой орж ирдэг хүмүүс байгааг сана. Тэдэнд бидний энэ хэрүүл огтхон ч хамаагүй. Хэн нэг нь ялаад сайхан амьдрал өгөөсэй гэж хүсжаагаа. Би өглөө нэг гуталчинаас ярилцлага авсан юм. Тэр хүнийг хараад би Ардчилал хичнээн үнэ цэнэгүй болохыг ойлгосон. Яагаад гэвэл С.Зориг-оос хойш Элбэгээ ардчилалын алтан хараацай болсон. С.Зориг-ын хэргийн талаарх сэжүүрүүд өөрийнх нь намаас гарсан гэдэг. цуу яриагий нь энд дэлгээд яаху. бүгд мэджаагаа биз.
Тийм учраас би Элбэгдоржийг үзэн ядаж байна. Тэр хүн Ардчилалыг булингартуулж яваа хүн. Би залуу хүн, ард түмний тасархай, тиймээс бусдын л адил сайхан амьдрал, шударга нийгмийг хүсдэг.
За зарим нь бол энэ ХУ намыг нөхөр гэж боджаагаа байх. Та нар бол тэр бодлоосоо хэзээ ч ухрахгүй, эргэж хөрвөж, дүгнэлт хийхийг ч хүскү байгаа. Тиймээс намайг хараа загна. одоо яая гэхүү, Амьдрал ч ийм, би ч тийм. Эцэст нь сонголт гэдэг ганцхан сонгогчийн гарт байдаг учир би тэрхүү хувийн эрх мэдэлд халдаж чадахгүй гэдгийг ойлгоосой л гэж хүсч байна. Мөн үзэл бодлоо хэлсэнийхээ төлөө хүмүүстэй муудалцмааргүй байна. Сонгууль өнгөрч бид үлдэнэ. Нам, сонгуулиас өмнө хүн, найз нөхөд гэр бүл байсаар байсныг бүү мартагтун
Ерөнхийлөгчийн сонгууль болох гээд энд тэндгүй нь тархи угаасан хүмүүс. Зарим нь бүр хууртаж ханадаггүй итгэмтгий хүмүүс. За тэгээд эдний ихэнх нь залуучууд байх юм. Нас тогтсон хүмүүс ч яахав аль хэдийн нэг намын дэмжигч болчихсон, ямар ч сурталчилгаанд өртөхгүй хүмүүс. Харин энэ хэдэн залуус маань л хэцүү байна даа.
Би энэ хүзүүгүй нөхрийг бүр муулах гээд хэл загатнаад болдоггүй. Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг далимдуулаад сайхан муулнаа яадгийм.
Би саяханы Ардчилсан намыг томоохон сурталчилгаа болох "Ай лоов Ню Еү Би" буюу хоггүй хот энэ тэр гэсэн сурталчилгаанд ихээхэн үүрэг гүйцэтгэв ээ. Бас нэр дэвшигч болгонд хийж өгсөн блогоос хоёрыг хөтөлж явсан хүн. Ардчилсан намыг хүмүүс дэмждэгтэ биш, харин олон сонин, телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгсэл гартаа оруулсан болохоор л ийм их нэр хүнтэй байгааг хэлмээр байна. Өнгөрсөн сонгуулиар хийсэн ажлуудыг нь харав уу, МАХН-ы ухуулагчийн үнэмлэх. хаха. Ийм юмны санаа олжаагаа хүмүүст л ийм санаа ихээр төрдөг нь гарцаагү. Тэгсэн энэ хөдөлгөөнд оролцож байсан, өөрөөр хэлбэл Ардчилсан намаас өгдөг мөнгөнд амташсан хэдэн баачка нар саяхан "ЛУЙВРЫН ХОТ" гэдэг кино хийлээ. Үнэхээр дургүй хүрмээр юм. Амьдралд сурталчилгаанаас илүү амттай юм үгүй болжээ. Бодуул энэ киногоор бас залуусын тархийг угаах гэж байгаа биз. Агиймаагийн хэлж байгаа үг нь "ШУДАРГА БАЙ Л ДАА"... Элбэгдорж оо чи өөрөө шударга бай л даа. Ардчилал гэдэг Ардчилсан нэртэй нам биш гэдгийг та өөрөө баталлаа. ямар ч сонголт ард түмэндээ өгөөгүй та жинхэнэ ардчилалыг завхруулагч. Бат-үүл нэр дэвшсэн бол би саналаа нэмэрлэх байлаа. Гэтэл Монголын Ардчилалыг Элбэгдорж оор төсөөлж үнэхээр чадахгүй нь...
Саяхан энэ хүзүүгүй нөхрийн бохио хаяж байгаа сурталчилгаа гарваа. Би ч алга ташаал. ҮҮҮҮ одоо ч энэ эрх мэдэлтэнгүүд дурангаас айгаад хог хаяхаа байлаа хэмээн бодож суулаа. Тэгтэл өнөөх чинь эсрэг реклам хийжээ. "Надаа нэг хүн бохь өглөө, Би зажиллаа. Хуралд орох гэж явсан болохоор нэг газар тавьлаа." гэнээ. Хүүүе хүүе байзаарай. Улаанбаатарчуудаа бид хог хаялгүй зүгээр л тавиад байгаа юм байна.хаха. Тэгсэн энийг нь сонсоод сууж байгаа оюутнууд инээлдээд байх юм. Ийм худалч хүнд бид яаж итгэхийн бэ. Улаан цайм хог хаячаад "Би хаяагүй ээ, тавьсан юм" гэжий ш дээ.
а тэрнээс гадна Ардчилсан нам дотроос гарсан бичлдэг. АРД ТҮМНИЙГ САЙХАН ХОШГОРУУЛААД... тэрийгээ бас хашхируулаад гэж зассан байгаа юм. Үгийн бүтцийг бодсон ч гэсэн хашхируулаад гэдэг үг үнэхээр тохиромжгүй биш үү. Элбэгдорж та хошхируулсан гэдэг үг хэлсэнээ хүлээ, эсвэл үгийн найруулгагүй ярьдаг боловсролгүй хүн гэдгээ хүлээ...
За үүнээс гадна, тогтвортой байдлын гэрээ. Энэ гэрээг 1998 онд та ерөнхий сайд байхдаа, Баабар Бат үүл нартай нийлж байгуулж байсан биш бил үү, би буруу санаад байна уу... Мэдээж хийсэн хэргийн үр ашиг нь хэдэн жилийн дараа л гарна. Харин тэр нь одоогийн ерөнхийлөгч дээр бууна тийм үү. за ингээд миний үзэн ядалт барагдахгүй бололтой бүүр сэтгэлээр уначихлаа.
ямар ч байсан би энэ хүзүүгүй нөхөрт саналаа өгчихөөд араас нь харааж суухыг хүскү байна.Энэ хүн бидэнд юу хийж өгөх вэ? Үнэхээр л ардчилалыг хөгжүүлэх чин хүсэлтэй байгаа юм бол яагаад энхбаяртай ганцаараа өрсөлдөж байгаа юм? Элбэгдоржид итгэл хүлээлгэхгүй хүмүүс бүгд Энхбаярыг сонгоно гэдгийг яагаад тооцоолсонгүй вэ? Яагаад бат-үүл байж болоогүй юм бэ? гээд л их олон асуулт урган гарна. Тиймээс би хоёр муу хүний нэгийг сонгоно гэж хэлж чадахгүй. Хагийн гол нь ардчилсан намыг хэрээс хэтэрсэн сурталчилгаа. Ямар их мөнгө сурталчилгаандаа үрдэгийг нь хүмүүс мэдэх юм бол хэзээ ч ардчилсан намыг талд зогсохгүй байсан гэж би хувьдаа боддог юм.
Энэ удаад би хэнийг ч дэмжихгүй.
Энхбаяр
Муулуулах юм олон ч сайлах юм бас бий. 7 сарын 1ий үймээнээр далимдуулж их л бурууг чихсэн. Тэр үед үнэндээ баахан согтуу хөлчүү хүмүүс, гудамжний хүүхдүүд хивс, пи си бариад гүйлдэж байснийг хүмүүс мэджил байгаа. Харин Элбэгээ энэ тэр үг хэлж ард түмнийг сумалчаад өөрсдөө алга болцгоосон. Харин О.Магнай, жаргалсайхан нар банга хүртсэн билээ. Тэр үед би лав статус дээрээ "Төр төмөр нүүрээ харуулах цаг болсон" гэж бичсэн олон хүнийг хрсан. Тэр нь ч зөв. Тэнд хэдэн хүн бусдын өмчид халдаж, сэтгүүлч, зураглаач нарыг вах юмгүй гэмтээсэн.
Миний нэг танил "Өнөөдөр" сонины зурагчин тархиндаа хүнд гэмтэл авч, одоо болтол ажлаа хийж чадахгүй хэвтэрт байгаа. Бас тв8 ийн зурагдаач тархиндаа гэмтэл авсан.
Бид ийм зүйлийг хараад, юу болохыг нь хараал сууж байх байсан юм гэж үү дээ.
Харин тэр бууны тухайд. Хэн буудсан нь тодорхойгүй. БАс тэгээд ч хэн ч хор хотгаж сумтай буу шагайлгасан байж болно. Энхбаяр үнэхээр тийм луйварчин гар юм бол ард түмнийг буудахаар тэнэг юм гэж үү дээ.
Эцэст нь хэлэхэд 4 жил өлөн зэлмүүн байсан Ардчилсан намаас ерөнхийлөгч гарвал яасан их идэж ууж, Элбэгдож ичдэггүйгээрээ яаж худлаа залах бол доо чааваас.За тэгээд ард түмэн 2 хуваагдаад байгаа нь үнэхээр тэнэг хэрэг. Чи энэ тал, би тэр тал гээд л. Ард түмэн бүгд л сайхан амьдралыг хүсч байгаа. Харин хэнд итгэхээ мэдэхгүй байгаа нь тэдний буруу биш. би нам бус. Энэ удаа сонгууль өгөхгүй тэгээл болоо...
<!-- /* Style Definitions */ p.MsoNormal, li.MsoNormal, div.MsoNormal {mso-style-parent:""; margin:0cm; margin-bottom:.0001pt; mso-pagination:widow-orphan; font-size:12.0pt; font-family:"Times New Roman"; mso-fareast-font-family:"Times New Roman"; mso-fareast-language:EN-US;} @page Section1 {size:612.0pt 792.0pt; margin:72.0pt 90.0pt 72.0pt 90.0pt; mso-header-margin:35.4pt; mso-footer-margin:35.4pt; mso-paper-source:0;} div.Section1 {page:Section1;} -->
“Made in Mongolia” энэ бол Монголд үйлдвэрлэсэн, монголчуудын бүтээл гэсэн утгатай бөгөөд бүр цаашлаад үндэсний үйлдвэрлэлийг дэмжих томоохон уриалга болсон үг билээ. Энд юу ярих гээд хүн бүрийн мэддэг зүйлийг орчуулга шуу юм бичээд мэдэмхийрээд явчихав аа гээд гайхаж мэднэ. Энэ бол хэлэх гэсэн санаагаа ойлгомжтой болгохын тулд оновчтой эхлэл болж байгаа юм.
Тийм ээ, бид үндэсний үйлдвэрлэлээ дэмждэг. Тэр дундаа сүүлийн гурван жилд “Made in Mongolia” нэртэй хувцаснуудыг маш их авч байгаа билээ. Энэ хувцаснууд эх орны минь үйлдвэрлэл, тэгээд ч хямд үнэтэй учир амьдралын түвшин хязгаарлахгүй худалдан авч болж байгаа юм. Цагаан сараар бэлгэнд өгчихнө, эх орондоо хөрөнгө оруулалт ч хийчихнэ. Энд л гол учир нь бий. Бид Монголдоо хөрөнгө оруулалт хийх гэж байгаа бол эх орны бүтээгдэхүүнээ л авах нь зүйн хэрэг. Харин Монголд үйлдвэрлэсэн гэсэн тодотголтойг биш.
Одоо гол яриандаа оръё. Манай зах зээлд худалдаалагдаж байгаа “Made in Mongolia” гэсэн нэртэй, Монгол далбаагаар лого хийсэн энэ бараанууд бол бүгд Хятад. Монголд байдаг Хятад үйлдвэр энэ бүхнийг хийдэг. Гэхдээ худлаа яриагүй ээ, хөөрхийс. Хэдэн асуулт өөрөөсөө асуугаад үз л дээ…
-Энэ бараа Монголд үйлдвэрлэгдэж байгаа юу?
-Тийм ээ, Монголд үйлдвэрлэгдэж байгаа. Энэ бол Монголд байгаа Хятадын оёдлын үйлдвэр.
-Яагаад заавал Монголд гэж?
-Энд олон шалтгаан бий.
1. Монгол үйлдвэрлэл багатай, буурай хөгжилтэй улс учраас,
2. Монголд гадаад хүн бизнес хийхэд нээлттай байдаг учраас,
3. Монголчууд үнэдэсэрхэг үзэлтэй, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих сонирхолтой учраас,
4. Монголд үйлдвэртэй бол импортын татвар төлөхгүй учраас,
5. Монголчуудын хөдөлмөрийн хөлс бага байдаг учраас, хямд ажлуулж болно,
6. Монголын зах зээлд Монгол хүн бизнэс хийх хэцүү учраас, өрсөлдөөн багатай байдаг.
За энэ асуулт ч яахав, шийдвэрлэх арга замд хүрч чадахгүй. Хэн ч хэсэн хар толгойгоороо бодоод биччих асуудал. Тэгэхээр хэдэн бодол...
-Магадгүй “Made in Mongolia” гэдэг нэртэй компани байж болно шүү дээ.
-Тэр хувцаснуудын оёдол, материал, загвар
-Бид нар чинь ер нь хэнд хөрөнгө оруулалт хийж байгаагаа мэдэж болно биз дээ. Үнэхээр л Монгол оёдолчинтой, Монгол цөөхөн ч атугай хүмүүсийн хоолоо олж идэх хэрэгсэл мөн юм бол энэ захирал, ажилчид нь яагаад сурталчилдаггүй юм. Яагаад ажлын байр нэмэгддэггүй юм. Яагаад төр засгаас үйлдвэрийг нь өргөжүүлж өгдөггүй юм? ??????????????????
За яахав ингээд манайхныг хуураад хэдэн төгрөг олдог юм байж. Тэрийгээ энэ зөвшөөрөл өгдөг хүмүүстэй нь хуваалцдаг юм байж. Бид нар Монгол нэрээрээ Хятадыг тэжээсээр байгаад эцэст нь ЭХ ОРНЫ маань нэр л Хятадын хямд бараа шиг хог болж үлдэх вий… Хэмээн эмээсэндээ хэдэн юм бичлээ. Миний эх орноос олон зуун алдартан төрнө. Миний монголоос олон мянган тэрбумтан төрнө гэдэгт би итгэдэг.
Монголчууд минь ээ, Миний ард түмэн минь бид эх орондоо хөрөнгө оруулах чин хүсэлтэй. Тиймдээ ч өөрийнхөө оюун ухаан, толгой тархиндаа л хөрөнгө оруулалт хийцгээе. Монгол хүн Монголын баялаг гэдэг шүү дээ. Бидний эх орны зах зээл биднийх л байх ёстой. Та бүхний дунд жинхэнэ эх оронч баатар байгаа гэдэгт би бас л итгэдэг шүү.
Монгол тэр чигээрээ хямарч байна. Дээрээс нь энэ хажуу хавиргын хүмүүсийн сэтгэл зүй гэж авах юм алга. Тэр чигээрээ өтчиж. Энэ муу нэртэй хямралыг хуруугаараа чичихгүй хүн ч үлдсэнгүй. Манай төрийн томчуул бид нарын татварын мөнгийг сайхан үрж байнаа. Барж идэхээс мэрж ид гэдэгсэн. Гэтэл сүүлийн жилүүдэд барж идэх зорилго өвөрлөсөн тарган цатгалан хүмүүс бүр ч олширчиж.
Үдийн цайны хөтөлбөр хэрэгжүүлэв. Үдийн цайны хөтөлбөр хүүхдүүдэд юу өгдөгийг УИХ мэддэг болов уу... Та нарын төсөвлөсөн мөнгө дээрх аргаар явсаар, явсаар нэг хүүхдэд дунджаар 50 төгрөгийн өглөг нэртэй ХОР болж очдог. Цаашлаад тэр хор нь Өмнөд хөрш болох Хятад улсад хөрөнгө оруулалт болно. Ямар ч эрүүл мэндийн баталгаагүй, будагтай ус+хатсаных нь дараа жигнэж зөөлрүүлсэн үйрмэг жигнэмэг=Үдийн цай
Нөгөө УИХ-д нэр дэвшээд, хуурч хуурч гарч ирсэн нөхдүүд хүүхдийн мөнгө өгөх гэж улайрч эхлэв. Бас дундаас нь идэх л гэж тэр биз. За энэ ч яахав хүүхдүүдэд хэрэгтэй эд. Сардаа 5-6 хоног сүү уух мөнгө л дөө. Ядарсан айлын хүүхдүүдийн өнөө маргаашийн хэрэгцээнд их л нэмэр болж байгаа эд. харин энэ зураган дээр байгаа шиг биелэлт энэ тэр харагдахгүй л болов уу. Ардчилсан намын хэдэд нөхдүүд их л бахархалтайгаар энэ зургийг сайт дээрээ таьсан байна билээ.

За тэр дүүрч гэтэл цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг сайн дураараа төлж байна ш дээ. Энэ сайн хэрэг л дээ. тэхдээ саар юм бас их бий. Манай цэцэрлэгийн дүү цадахаа ч байсан. Цэцэрлэгийнхээ хоолонд цадахгүй байна гэнээ, хөөрхий. Төсвийн мөнгөөр ард түмний хүүхдийг яаж цадтал нь хооллох билээ дээ.За тэгээд тэр төсвөөс гарсан мөнгө нь хүүхдүүдийн хоол болох нь юу л бол... ерөнхийдөө бол доорх замналаар явсаар байгаад л таарна даа...
Төсөв гаргана
-дундаас нь иднэ,
-замаас нь иднэ,
-хулгайлж нэг иднэ,
-хэмнэж нэг иднэ,
-хуурч нэг иднэ,
-нууж нэг иднэ,
-гуйж нэг иднэ,
-зээлж нэг иднэ...
Урьд нь аав ээж нь хүүхдийнхээ хоолны мөнгийг өгөөд болоод л байсан. Гэнэт УИХ ард түмэндээ жоохон юм өгмөөр санагдсан юм байх даа. ХАХАХА.
Тэр төр засаг хүүхдүүдийнхээ төлөө тийм л их санаа тавиад байгаа юм бол ганц хүүхдийн парк бариад өгчөөч. Эсүүл нэг чөлөөт цагийн талбай бариад өгчөөч... Одоохондоо хоол цайшуу юмаар аргацааж л байна. Ирээдүйдээ ингэж хандаж болно гэж үү дээ.
-Би таныг их л хээнцэр эмэгтэй гэж боддог ш дээ. Өсгийтэй гутал, богино банзалтай, нэг л их будаг шунх болсон хүн ирнэ гэж төсөөлж байлаа?-Хэ хэ хэ. Ихэнх хүмүүсийн төсөөлөл тиймэрхүү байдаг байх аа. Нэг л их дэрвийж сэрвийсэн эмэгтэй гээд л. Би чинь энгийн үед байгаагаараа л байдаг ш дээ. Пүүз жинс өмсч, үсээ задгай тавиад, бага зэргийн будалттай явж болно биз дээ. -Яагаад ч юм тайзан дээр, эсвэл телевизийн дэлгэцээр харагддаг байдлаар чинь төсөөлчихлөө?
-Өнөөдөр зураг авалт ч юм уу, олны нүдэнд өртөхөөр зүйл хийх төлөвлөгөө гаргаагүй явж байна аа.
"Дуучин Нара: Яагаад эмэгтэй хүн мөнгөтэй байж болдоггүй юм бэ?" цааш унших »

"Топ модель Г.Уранцэцэг: Найз залуу, тэрний дараагийн найз залууг бодно гэдэг одоо утгагүй асуудал" цааш унших »

"Топ модель Х.Ундраа: Хайр гэдэг тулах цэггүй, барих баримжаагүй, хамгийн хоосон, хамгийн бодит зүйл" цааш унших »

"008 оны “Гоёл” наадмын шилдэг загвар өмсөгч Э.Сэлэнгэ" цааш унших »
Хүйтэн шөнөөр
Хүрэмгүй алхахад
Халаасанд үлдсэн
Хугархай тамхи,
Хөрсөн гарт
Хүсэл асаасан
Хөндий биетэй
Хэврэг хань...
"Болор цом 26+Наадмын шүлгүүд" цааш унших »
Жошуа мэдэхгүй ээ, Жошуа мэдэхгүй ээ
Тэр үнэхээр юу ч мэдэхгүй гэж үү? Юу мэддэгийг нь асууя, шалгаая… Хэрэгт дурлацгаая л даа. Яагаад болохгүй гэж. Жошуаг эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг гэж ярьж байхыг би хоёр чихээрээ сонссон гээд л бодчих. Үнэн эсэхийг өөрөөс нь өөр хэн ч мэдэхгүй ш дээ. Түүнтэй уулзацгаая. “лайф” радио 104-рүү урагшаа.
БлицТөрсөн өдөр: Есдүгээр сарын 8, охины орд.
Сургууль: Радио телевизийн дээд сургууль, найруулагчийн 2ð курс
Утасны “àÿ”: Ямрыг нь мэдэхгүй. Сонгодог хөгжмийн ая.
Өөрийнхөө тухай: Амьдралын төлөө тэмцэж байгаа энгийн л нэг оюутан залуу.
"Жошуа: Эхнэр хоёр хүүхэд маань миний зугаа" цааш унших »

"Л.Мөнхтуяа: Урьд нь хэзээ ч энд байгаагүй, төрөөгүй юм шиг" цааш унших »
"Б.Мөнгөлдэй: Арлекин бодит ертөнцийн хүн биш болохоор би түүнийг биежүүлэхийг хүсдэггүй" цааш унших »

"Дуучин Б.Мишээл: Хүнд бурханлаг шинж давамгайлдаг гэдэгт би итгэдэг" цааш унших »
