Эрүүл мэнд, Эх орны ирээдүй бидний гарт байна. Ороод гараарай.

Дуучин Нара: Яагаад эмэгтэй хүн мөнгөтэй байж болдоггүй юм бэ?
2008 оны 4 сарын 22 by Т.Нипонь

 

 

 

-Би таныг их л хээнцэр эмэгтэй гэж боддог ш дээ. Өсгийтэй гутал, богино банзалтай, нэг л их будаг шунх болсон хүн ирнэ гэж төсөөлж байлаа?
-Хэ хэ хэ. Ихэнх хүмүүсийн төсөөлөл тиймэрхүү байдаг байх аа. Нэг л их дэрвийж сэрвийсэн эмэгтэй гээд л. Би чинь энгийн үед байгаагаараа л байдаг ш дээ. Пүүз жинс өмсч, үсээ задгай тавиад, бага зэргийн будалттай явж болно биз дээ.

-Яагаад ч юм тайзан дээр, эсвэл телевизийн дэлгэцээр харагддаг байдлаар чинь төсөөлчихлөө?
-Өнөөдөр зураг авалт ч юм уу, олны нүдэнд өртөхөөр зүйл хийх төлөвлөгөө гаргаагүй явж байна аа.

-Өнөөдөр хоёулаа янз бүрийн хэвлэл дээр гараад байгаа таны тухай цуурхалыг ярилцана шүү. Хамгийн сүүлд гэхэд л таныг шууд нэвтрүүлэгт оролцож байхдаа ам барьж дуулсан гээд л биччихсэн байна лээ?
-Тэгэхэд нэвтрүүлгийн дүрмэнд баригдаад ам барьж дуулсан юм. Тэр нэвтрүүлэгт оролцогчдыг гутаан доромжлох гэж шууд утсанд холбогддог хүмүүсийн эсрэг үзэл баримтлалтай нэвтрүүлэг гэж хөтлөгч нь анхааруулж байсан. Хэрэв тэр нэвтрүүлэг ам барьж дуулах дүрэмгүй байсан бол мэдээж би амьдаар дуулах байсан.

-Тэгээд тоглолт хийх гэж байж ийм болчимгүй үйлдэл хийсэнд чинь сонсогчид их л эвгүйцэж байх шиг байна лээ?
-Тоглолт гэхээр л их сүржин маягаар хүлээж авч байна л даа энэ хүмүүс. Хариуд нь би тэгэхээс тэгэх гэж тоглолтынхоо бэлтгэлийг шаргуу хийж байгаа. Намайг зурагтаар үзээд дуулж чаддаггүй гэсэн дүгнэлтэд хүрсэн тэр сэтгүүлч болон уншигч, сонсогчид тоглолтоос намайг хэрхэн дуулахыг харах биз. Идсэн эрүү хувхайрч, идүүлсэн бут ургадаг гэдэг билүү.

-Та сэтгүүлчдэд их дургүй юм аа даа?
-Дургүйцээд байх юу байх вэ. Өөр өөрийн өнгөөр ертөнцийг харж, тоос хөдөлгөж яваа хүмүүст би эндээс юу ч гэж хэлээд нэмэргүй. Тэд намайг элдэв янзаар бичлээ гээд би огтхон ч өөрчлөгдөхгүй байж чадахаас хойш тэдэнд дуртай, дургүй нь ямар хамаа байхав.

-Сонин сэтгүүл болоод хэвлэлийн элдэв шуугианд хэт эмзэглээд байгаа юм шиг санагдлаа?
-Манай найзууд л намайг их гайхаад байдаг болчихсон. Сэтгүүлчидтэй урьд нь уулзахдаа ярихыг хүссэнээ ярьдаг байсан бол одоо үг бүрийнхээ араас зүйр үг хэлж, тайлбар тавьдаг болсон гээд л...

-Тийм юм байна. Та зүйр үг их хэрэглэх юм?
-Зүйр үг сайхан шүү дээ. Багаасаа л зүйр үгэнд дуртай байсан болохоор одоо амьдралын хэв маягтаа тохируулаад хэлээд л байгаа. Зарим талаар сургааль айлдаад байгаа юм шиг энэ зангаасаа санаа зовдог шүү.

-Найз залуугийнхаа талаар ярих хүсэл байна уу?
-Хэрэггүй биз дээ. Энд нэг янзаар бичвэл нөгөө тийш нь мушгисан хувилбарыг нь өөр сонингоос уншаад сэтгэл өвдчихнө. Тэгээд ч миний ямар найз залуутай байх нь бусдад ямар хамаа байхав дээ. Би л нэг дуулдаг гэхээрээ хамаг амьдралаа бусдын өмнө дэлгээд байх ёстой биш. Тэгээд ч найз залуугаа энэ бүх шуугианаас хол байлгамаар байна.

-Урьд нь мушгиж бичсэн юм уншаа юу?
-Тийм ээ. Хэхэхэ. Аль ч билээ сонинд манай дүү найз залуутай минь танилцуулсан юм гээд санаандгүй ярьчихсан чинь дараа нь бөөн юм болсон. Нара дүүгийнхээ нөхөртэй явалддаг гэж ирээд л аймаар муухай юм биччихсэн байгаа юм даа. Тийм ёс суртахуунаа уландаа гишгэсэн юм гэж юу байхав дээ. Би дүүгийнхээ нөхөртэй нууцаар уулзаад л. Энэ чинь гаж юм биз дээ. Тэгээд ч миний найз залуу тэнэг хүн байсан бол бид хоёрын хооронд маргаан гарна, хэцүү байдал үүснэ биз дээ.

-Найз залуу чинь юу гэж байна?
-Ийм балиар юм гэж хаана байх юм. Би тийм зүйл хийх хүн биш гэдгийг мэддэг учраас л чимээгүй өнгөрөөсөн. Мэдээжийн хэрэг ш дээ. Манай сэтгүүлчид хүний амьдралыг огтхон ч хүндлэхгүй. Би жаахан мангуудаа найз залуутай байсан бол тэр маань найз бүсгүй нь сонин хэвлэлээр нэг их биеэ үнэлэгч мэтээр бичүүлсэнийг хараад байж сууж чадахгүй, салах дээрээ тулах ч юм бил үү. Өөрсдөө л хэдэн юм бичээд л болчихно гэж боддог шиг байгаа юм. Гэтэл цаана нь бүхэл бүтэн амьдрал нурж унахад бэлэн байна шүү дээ. Намайг дуулж эхлээгүй байхад Сэрчмааг элдэв янзаар их бичдэг байсныг санаж байна. Тухайн үед би энэ эмэгтэй үнэхээр ийм муухай зүйл хийдэг юм байх даа гэж боддог байсан юм. Одоо бол намайг янз бүрээр бичээд байхаар нь Сэрчмаа энэ тэр бол ердөө л хэвлэлийн бай болчихсон гэмгүй хүмүүс байсан гэдгийг мэдэрч байна аа.

-Таныг сард гурван сая төгрөгийг хөнгөхөн үрчихдэг баян хүүхэн гээд л, эсвэл ямар нэг ивээн тэтгэгчтэй байна гэсэн яриа их гардаг шүү дээ. Энэ талаар ярилцмаар байна.
-Манайхан ийм сонин үзэлтэй хүмүүс байгаа юм. Бас нэг сонин дээр Нара зөвхөн гоо сайхандаа сард гурван сая төгрөг зарцуулдаг гээд биччихсэн байсан. Би ганц гоо сайхандаа гэж огт хэлээгүй. Тэгээд ч манай урлагийн эмэгтэйчүүдийг бүгдийг нь ямар нэг спонсортой болгож бичээд байдаг нь сонин санагддаг. Яагаад эмэгтэй хүн мөнгөтэй байж болдоггүй юм бэ. Заавал эмэгтэй хүн гэхээрээ нэг баян хөгшинтэй явдаг байх албагүй биз дээ. Эр хүн эр хүндээ хайртай гэдэг шиг эмэгтэй хүн яагаад эмэгтэй хүндээ хайртай байж болдоггүй юм бол. Нэг сайхан хүүхэн явж байхад хараад баярлах ёстой байтал муулж байж санаа нь амарч байдаг сонин улс шүү. Би лав иймээ, тиймээ асуудалд хутгалдчихгүй гэсэндээ олон хөлийн газар явах дургүй байдаг юм.

Сэтгэгдэлүүд:

1. hypnosis | 2009-02-10 01:24:43
neeree l hetsuu bdg bh daa
2. bolorhoi | 2009-02-10 01:57:00
yoroos medku huuhen bna, istoi l serviisen, derwiisen huuhen baih chin we
3. Lily | 2009-02-10 03:37:08
make-up ni ch evguimaa
4. ZOCHIN*** (зочин) | 2009-02-10 07:05:27
XUURXUN YARIA BN DAA
5. unchig ch (зочин) | 2009-02-10 11:58:08
naraa chi bolildoo chinii duuchin gej yu baidagiin be. duuniihaa ugii ch guitsed helj chadahgui shamam,hooloi am nu ch garahgui zugeer l neg gunshig ch baij baij.bolildoo.mongold ochood televisiin nevtruuleg uzeheer uneheer ih nervteh handlagatai yum bnlee shuu. ene huuhen metiin yamar ch ug usgiin soyolgui ,oorigoo magtsan baahan yum yariad l tegeed yag unendee jaahan sonirhodog yum biluu geed chih taviad suuhaar ter dorhnoo dur gutmaar buduuleg bas bolovsrol nimgen deer nu mash sololgui huuhen nu medegdeed l shuud suvagaa solih deeree tuldag yum bnlee.tegeed ch ene huuhen chinu japand emgtei duu nar nu haraar amidardag egch duu 3uulaa yostoi ih gariin 3 biee uneleg ch nar shuudee . hun bas ooriigoo tegj ih reklamdmaar baival sain bodloti baimaar yumaa.humuus gedeg chinu sohor bas dulii bish shuudee ,mongol japand amidrag ch nar nu edgeer nuhuduudiig guyitsed medehgui baij ch magadguildee ,gehdee mongold amidar ch baigaa baigaa japand amidarag cn nar bol ta 3iin uuh tuuhiig sain mediishdee.yag l goo saihandaa 3ooo dollar zarj hargdaachdee. ger buliin 3huuhen egch duu gurvuulaa biee uneldeg ajil hiigeed l yavdagshdee. nai baihgui hudal ch hajuud nu suugaad 5minut yaria delgevel 3 minutand ooriigoo magtdag ,tegeed buh nuur am nu hiilmel .yamar ch baisan hamaraa 3udaa zasuulaad oligoti amjiltand hur ch chadaagui .iimel neg shuniin erveehei shuudee ta ooroo.horvoogiin buh humuusiig bitgii mangar teneg gej bodoj baigaa ch ,chamaig medehgui neg heseg baihad meddeg neg heseg nu chinii heterhii uvaigui yariag sonsvol busadad bas jaahan ch gesen uneiig helii gej bodiishdee.. yun saihan huuhen yavj baihad duuigai ongor ch chadgui zzaval neg yum helj muulj baij sanaa nu amrdag ch geh shig.hen ingehed chamaig saihan huuhen gevevdee. chi uneheer uzeshgui muuhai tsarai zusteishdee.tgeede ch mash teneg tolgoi nu hooson bolohooroo ichih ch ugui iim buduuleg yum yarij baidag neg talaaraa orovdmoor ch yum shig .huurhiidoo gej l helehees
6. Zochin (зочин) | 2009-02-11 14:42:28
Gadnaas ni harahad ih goyo huuhen baidag l yum. Gehdee dotood chanaraaraa yamar yum gedeg l minii huvid chuhal baidag yum. Mungu l baiwal yamarch emegtei hun goyo, saihan haragdaad yawj chadna. Tolgoidoo yumtai baih ni chuhal. Bi ene huuhnii talaar naizaasaa ih muuhai yum sonsoj baisan yum bna.Gehdee nadad hamaagui l dee. Ene huuhnii talaar nadad torson setgegdel gevel jaahan ontsgui.
7. only | 2009-02-12 10:21:04
hun ugaasaa baigaa baidal,yarianaasaa medregddegshdee.ene huuhen bas nadad ogthon ch taalagddag gui.hiij baigaa uran buteeleesee hurtel haragddag.neg l hudlaa...
8. Lunaz | 2009-02-12 10:38:50
сүрхий сайн дуучин биш ч гэлээ хөөрхөн бас ухаалаг охин, давгүй жүжигчин гэдгээ ч харуулсан . муусайн атаархуу юмнууд нэгнээ зүгээр байлгахгүй юм даа
9. *САЙХАН САНАА* | 2009-05-05 13:38:01
ёстой гоё л хүүхэн байдаг юм билээ ш дээ.. нүд сормуус болсон.. мерилэн монрогийн дууг дуулж байхыг нь харсан хөөрхөн л хоолойто эвлэгхэн дуулжил байна лээ ш дээ. бас тэр ардын дууг...

заза надад бол хөөрхөн бас тэгээд мундаг л охин ш дээ
10. eegii (зочин) | 2009-05-09 09:57:55
naraa hoorhon goy duuldag egch. manaihan dandaa l sain ywaa negendee ataarhaj muulj bdag sgde bvv too. adilhan l humuus bj yah gj negniigee muulj bdag ym bol oilgohgui bn
11. sl (зочин) | 2009-10-16 01:04:17
Nadad lav talagddag dajgui shd.
12. JIooBдон | 2009-10-16 01:33:18
агаан дөө яасан ширүүн ярилцлага хийдийм бэ?
Наараа аягүй нээрвтсэн байнашд. Бумбайсан хөөрхөн зус шдээ уул нь кк
13. mon_108 (зочин) | 2009-10-25 20:43:43
zov l yarij... ter "Өөрсдөө л хэдэн юм бичээд л болчихно гэж боддог шиг байгаа юм. Гэтэл цаана нь бүхэл бүтэн амьдрал нурж унахад бэлэн байна шүү дээ."gedeg bol manai bukh setguulchided handmaar ug bnadaa...
14. Н.БЭХЭРЭ | 2009-10-25 20:52:49
hehe asuultuud yamar aimaar tulgasan yum be. yariltslaga geheesee iluu zgr hoyor busgui hov yarij bgaam shig boljee

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.