Эрүүл мэнд, Эх орны ирээдүй бидний гарт байна. Ороод гараарай.

50 төгрөгийн ХОР өгсөнөөс ганц хүүхдийн парк бариад өгчөөч

Монгол тэр чигээрээ хямарч байна. Дээрээс нь энэ хажуу хавиргын хүмүүсийн сэтгэл зүй гэж авах юм алга. Тэр чигээрээ өтчиж. Энэ муу нэртэй хямралыг хуруугаараа чичихгүй хүн ч үлдсэнгүй. Манай төрийн томчуул бид нарын татварын мөнгийг сайхан үрж байнаа. Барж идэхээс мэрж ид гэдэгсэн. Гэтэл сүүлийн жилүүдэд барж идэх зорилго өвөрлөсөн тарган цатгалан хүмүүс бүр ч олширчиж.


Үдийн цайны хөтөлбөр хэрэгжүүлэв. Үдийн цайны хөтөлбөр хүүхдүүдэд юу өгдөгийг УИХ мэддэг болов уу... Та нарын төсөвлөсөн мөнгө дээрх аргаар явсаар, явсаар нэг хүүхдэд дунджаар 50 төгрөгийн өглөг нэртэй ХОР болж очдог. Цаашлаад тэр хор нь Өмнөд хөрш болох Хятад улсад хөрөнгө оруулалт болно. Ямар ч эрүүл мэндийн баталгаагүй, будагтай ус+хатсаных нь дараа жигнэж зөөлрүүлсэн үйрмэг жигнэмэг=Үдийн цай

 

Нөгөө УИХ-д нэр дэвшээд, хуурч хуурч гарч ирсэн нөхдүүд хүүхдийн мөнгө өгөх гэж улайрч эхлэв. Бас дундаас нь идэх л гэж тэр биз. За энэ ч яахав хүүхдүүдэд хэрэгтэй эд. Сардаа 5-6 хоног сүү уух мөнгө л дөө. Ядарсан айлын хүүхдүүдийн өнөө маргаашийн хэрэгцээнд их л нэмэр болж байгаа эд. харин энэ зураган дээр байгаа шиг биелэлт энэ тэр харагдахгүй л болов уу. Ардчилсан намын хэдэд нөхдүүд их л бахархалтайгаар энэ зургийг сайт дээрээ таьсан байна билээ.

 

 

 

За тэр дүүрч гэтэл цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг сайн дураараа төлж байна ш дээ. Энэ сайн хэрэг л дээ. тэхдээ саар юм бас их бий. Манай цэцэрлэгийн дүү цадахаа ч байсан. Цэцэрлэгийнхээ хоолонд цадахгүй байна гэнээ, хөөрхий. Төсвийн мөнгөөр ард түмний хүүхдийг яаж цадтал нь хооллох билээ дээ.За тэгээд тэр төсвөөс гарсан мөнгө нь хүүхдүүдийн хоол болох нь юу л бол... ерөнхийдөө бол доорх замналаар явсаар байгаад л таарна даа...

Төсөв гаргана

-дундаас нь иднэ,

-замаас нь иднэ,

-хулгайлж нэг иднэ,

-хэмнэж нэг иднэ,

-хуурч нэг иднэ,

-нууж нэг иднэ,

-гуйж нэг иднэ,

-зээлж нэг иднэ...

Урьд нь аав ээж нь хүүхдийнхээ хоолны мөнгийг өгөөд болоод л байсан. Гэнэт УИХ ард түмэндээ жоохон юм өгмөөр санагдсан юм байх даа. ХАХАХА.

 

 Тэр төр засаг хүүхдүүдийнхээ төлөө тийм л их санаа тавиад байгаа юм бол ганц хүүхдийн парк бариад өгчөөч. Эсүүл нэг чөлөөт цагийн талбай бариад өгчөөч... Одоохондоо хоол цайшуу юмаар аргацааж л байна. Ирээдүйдээ ингэж хандаж болно гэж үү дээ.

Сэтгэгдэлүүд:

1. monjigo | 2009-02-10 02:18:05
yag unen...mongo ni l boditooroo gar deer ni irehgui l bol tanagdsaar bgaad l taarna doo... unen haramsmaar
2. Surena (зочин) | 2009-02-10 02:33:04
Ene ch yag unen yum heljee. Gehdee uuniig chin ter turiin tusheetenguud (zavshigch, idegch nar) olj unshihgui baigaa ni , ynshsan ch ul toomsorloj baigaa ni muu baina daa
3. Гүзээ өвгөн | 2009-02-10 02:35:48
yostoi zov bichjee yag unen
4. ZOCHIN*** (зочин) | 2009-02-10 06:58:19
TANI XELDEG ZUW BID BUGD DEMJIJ BN ***IX XURAL YAMAA SHIG TASRAAD UUL UUD ZUTGEED BN
5. Namara | 2009-02-10 08:52:16
Ёстой үнэнь за тэр цэцэрлэгийн хоолны мөнгө бол арай дэндэнэ ээ. Өөрсдийнх нь хүүхэд 658 төгрөгөөр бүтэн өдөр хооллох уу? Харахымсан.
6. Өвлийн өвөө anjigai | 2009-02-10 11:01:48
Цэцэрлэгт явдаг бус явдаггүй хүүхдийн тоо ихсэх гээд байна шүү.
7. Битмин | 2009-02-10 16:18:00
Ихсээд байнөө Анжи ах минь.
Явахгүй гээд улайм цайм уйлаад байгаа үүхдийг яахын.
8. Битмин | 2009-02-10 16:44:50
Ихсээд байнөө Анжи ах минь.
Явахгүй гээд улайм цайм уйлаад байгаа үүхдийг яахын.
9. Agai | 2009-02-10 17:22:23
harin heleed yah ve.er ni tegeed irgengui boloh ym bol ih hurliin hed maani heniigee zahuarch yugaa ideh ym boloo. ard tumen ni ugui bol ter hed bayn baigaad ch hereg baihgui l baimaar ym daa. yana daa. bid ene bugdiig oorchiloj chadnaa. orchin ueiin Sukhbaatar garch irne gedegt itgej baina. tuuniig demjinee
10. only | 2009-02-12 10:06:41
yag unen.zuud moroodol shig saihan bieldeg zuil ch gej alga aa.hoorhii jaaluudiig hurtel ingej yahnavdee...

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.