Эрүүл мэнд, Эх орны ирээдүй бидний гарт байна. Ороод гараарай.

“Made in Mongolia”

<!-- /* Style Definitions */ p.MsoNormal, li.MsoNormal, div.MsoNormal {mso-style-parent:""; margin:0cm; margin-bottom:.0001pt; mso-pagination:widow-orphan; font-size:12.0pt; font-family:"Times New Roman"; mso-fareast-font-family:"Times New Roman"; mso-fareast-language:EN-US;} @page Section1 {size:612.0pt 792.0pt; margin:72.0pt 90.0pt 72.0pt 90.0pt; mso-header-margin:35.4pt; mso-footer-margin:35.4pt; mso-paper-source:0;} div.Section1 {page:Section1;} -->

“Made in Mongolia” энэ бол Монголд үйлдвэрлэсэн, монголчуудын бүтээл гэсэн утгатай бөгөөд бүр цаашлаад үндэсний үйлдвэрлэлийг дэмжих томоохон уриалга болсон үг билээ. Энд юу ярих гээд хүн бүрийн мэддэг зүйлийг орчуулга шуу юм бичээд мэдэмхийрээд явчихав аа гээд гайхаж мэднэ. Энэ бол хэлэх гэсэн санаагаа ойлгомжтой болгохын тулд оновчтой эхлэл болж байгаа юм.

 

Тийм ээ, бид үндэсний үйлдвэрлэлээ дэмждэг. Тэр дундаа сүүлийн гурван жилд “Made in Mongolia” нэртэй хувцаснуудыг маш их авч байгаа билээ. Энэ хувцаснууд эх орны минь үйлдвэрлэл, тэгээд ч хямд үнэтэй учир амьдралын түвшин хязгаарлахгүй худалдан авч болж байгаа юм. Цагаан сараар бэлгэнд өгчихнө, эх орондоо хөрөнгө оруулалт ч хийчихнэ. Энд л гол учир нь бий. Бид Монголдоо хөрөнгө оруулалт хийх гэж байгаа бол эх орны бүтээгдэхүүнээ л авах нь зүйн хэрэг. Харин Монголд үйлдвэрлэсэн гэсэн тодотголтойг биш.

 

Одоо гол яриандаа оръё. Манай зах зээлд худалдаалагдаж байгаа “Made in Mongolia” гэсэн нэртэй, Монгол далбаагаар лого хийсэн энэ бараанууд бол бүгд Хятад. Монголд байдаг Хятад үйлдвэр энэ бүхнийг хийдэг. Гэхдээ худлаа яриагүй ээ, хөөрхийс. Хэдэн асуулт өөрөөсөө асуугаад үз л дээ…

 

-Энэ бараа Монголд үйлдвэрлэгдэж байгаа юу?

-Тийм ээ, Монголд үйлдвэрлэгдэж байгаа. Энэ бол Монголд байгаа Хятадын оёдлын үйлдвэр.

 

-Яагаад заавал Монголд гэж?

-Энд олон шалтгаан бий.

1. Монгол үйлдвэрлэл багатай, буурай хөгжилтэй улс учраас,

2. Монголд гадаад хүн бизнес хийхэд нээлттай байдаг учраас,

3. Монголчууд үнэдэсэрхэг үзэлтэй, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих сонирхолтой учраас,

4. Монголд үйлдвэртэй бол импортын татвар төлөхгүй учраас,

5. Монголчуудын хөдөлмөрийн хөлс бага байдаг учраас, хямд ажлуулж болно,

6. Монголын зах зээлд Монгол хүн бизнэс хийх хэцүү учраас, өрсөлдөөн багатай байдаг.

 

За энэ асуулт ч яахав, шийдвэрлэх арга замд хүрч чадахгүй. Хэн ч хэсэн хар толгойгоороо бодоод биччих асуудал. Тэгэхээр хэдэн бодол...

 

-Магадгүй “Made in Mongolia” гэдэг нэртэй компани байж болно шүү дээ.

-Тэр хувцаснуудын оёдол, материал, загвар

-Бид нар чинь ер нь хэнд хөрөнгө оруулалт хийж байгаагаа мэдэж болно биз дээ. Үнэхээр л Монгол оёдолчинтой, Монгол цөөхөн ч атугай хүмүүсийн хоолоо олж идэх хэрэгсэл мөн юм бол энэ захирал, ажилчид нь яагаад сурталчилдаггүй юм. Яагаад ажлын байр нэмэгддэггүй юм. Яагаад төр засгаас үйлдвэрийг нь өргөжүүлж өгдөггүй юм? ??????????????????

 

За яахав ингээд манайхныг хуураад хэдэн төгрөг олдог юм байж. Тэрийгээ энэ зөвшөөрөл өгдөг хүмүүстэй нь хуваалцдаг юм байж. Бид нар Монгол нэрээрээ Хятадыг тэжээсээр байгаад эцэст нь ЭХ ОРНЫ маань нэр л Хятадын хямд бараа шиг хог болж үлдэх вий… Хэмээн эмээсэндээ хэдэн юм бичлээ. Миний эх орноос олон зуун алдартан төрнө. Миний монголоос олон мянган тэрбумтан төрнө гэдэгт би итгэдэг.

 

Монголчууд минь ээ, Миний ард түмэн минь бид эх орондоо хөрөнгө оруулах чин хүсэлтэй. Тиймдээ ч өөрийнхөө оюун ухаан, толгой тархиндаа л хөрөнгө оруулалт хийцгээе. Монгол хүн Монголын баялаг гэдэг шүү дээ. Бидний эх орны зах зээл биднийх л байх ёстой. Та бүхний дунд жинхэнэ эх оронч баатар байгаа гэдэгт би бас л итгэдэг шүү.

Сэтгэгдэлүүд:

1. Битмин | 2009-03-25 14:11:09
Хийнэ дээ.
2. apabst | 2009-03-25 16:10:00
энэ талаар гэвэл:
яагаад хятадууд ажилдаг гээч яагаад гэвэл манай монголчууд залхуу учраас. Энийг бол 1-2 компанитай тэнд нь хятадууд ажилдаг хүмүүсийн амнаас сонссон. Анх бас л монголчууд авч ажилуулсан гэтэл ажил хийдэггүй, ажилдаа ирдэггүй. Ялангуяа цалин буусны дараа 7 хоног бол ажилдаа ирдэг хүн байдаггүй гэсэн. тэгээд юм хийхгүй байж олон юм шаарддаг гэсэн. Ингээд эд нар хятадуудыг авч ажилуулах сонирхолтой болдог гэсэн. тэд нар олон юм шаардахгүй тэгээд сайн ажилдаг гэсэн.


Яагаад заавал Монголд гэж?
1. энэ асуудал зөвхөн монгол ч биш хөгжиж буй бүх орнуудад байдаг зүйл. Энд зарагдаж буй Nike, Timberland, Ecco, Adidas гээд юу байдаг бүх алдартай фирмуудын дотор Made in China -аас авхуулаад энэтхэг, индонез гэх мэт буурай хөгжилтэй бүх азийн улсын нэрийг харж болно.
2 дахад энэ бол магадгүй байх. Гэхдээ энэ мөн л дэлхий нийтэд нийтлэг асуудал. Германчууд ч гэсэн канад, австрали руу биеэ даасан бизнес хийхээр цагаачилдаг. Мөн адил буурай хөгжилтэй улсуудад тэнд бол амьдрах нөхцөлд нь дасч чадвал бүр амархан байдаг гэж сонсож байсан.
3 дахад зөвхөн монголчууд үндэсэрхэг үзэлтэй биш. Олон улсад ийм зүйл ажиглагддаг. гэхдээ хаана ч өөриййн оронд үйлдвэрлэсэн бараагаа авахыг эрмэлздэг. Энэ нь ялангуяа өдөр тутмын хэрэглэдг бараан дээр их ажиглагддаг.
Бас энд харахад бусад ямар ч улсыг харсан монгол өөрөө үйлдвэрлэдэг зүйл цөөн шүү дээ.
4- т бол санал бараг нэг байна.
5- бол дээр 1-т дурдсан. бараг адил.
6 -д бол хэлж мэдэхгүй юм байна. магадгүй байж магадгүй.
3. U_dragon | 2009-03-25 18:56:45
www.learn-english.bblog.mn Angli helee interneteer unegui surcgaay
4. anand (зочин) | 2009-03-25 19:08:06
Баярлалаа.Нипонь.
Энэ талаар мөн ч олон удаа бичиж байсан боловч цаанаа ямар их бодит бэрхшээл, хаалт шахалт байдгийг мэдсэнээс хойш урам хугарч цөхөрсөн.Монголын гэсэн бүхнийг цөлмөж эвдэж сүйтгэж байдаг бүхэл бүтэн аймшигтай том систем үйлчилж байна.Үүнийг эвдэхээс нааш бидний санаа зовдог маш олон асуудлууд шийдэгдэж, Монголын талд ашигтайгаар эргэнэ гэдэгт эргэлзэж байна.
5. M (зочин) | 2009-03-25 23:34:39
hamgiin gol ni USA ruu made in mongolia gedeg shoshgotoi buteegdehuund yamar neg export iin tatvar onogduuldaggyi bolhoor gej sonsson yum bna...
6. fabio (зочин) | 2009-05-04 19:35:46
end neg sanaa nemerlej boloh u? uzeh hun baigaa boluu? mongol hun iim uildveer baiguulaad.. yag iim buteegdehuun hiigeed USA-d gargana gee dboddoo. ter hun zuvshuurul avah tsaasandaa daragdaa, gants ch buteegdehuun gargaj chadalgui "chad" hiine..... yamar ih hund surtal iluu ajil daramt yamarch hereggui bichig tsaas.... hujaanuudaas tiim yum henehgui sh dee.... horoon dargaas ehleed... yoyoyo bodhoos .... uneheer shantraad hayamaar shuu....

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.