Ерөнхийлөгчийн сонгууль болох гээд энд тэндгүй нь тархи угаасан хүмүүс. Зарим нь бүр хууртаж ханадаггүй итгэмтгий хүмүүс. За тэгээд эдний ихэнх нь залуучууд байх юм. Нас тогтсон хүмүүс ч яахав аль хэдийн нэг намын дэмжигч болчихсон, ямар ч сурталчилгаанд өртөхгүй хүмүүс. Харин энэ хэдэн залуус маань л хэцүү байна даа.
Би энэ хүзүүгүй нөхрийг бүр муулах гээд хэл загатнаад болдоггүй. Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг далимдуулаад сайхан муулнаа яадгийм.
Би саяханы Ардчилсан намыг томоохон сурталчилгаа болох "Ай лоов Ню Еү Би" буюу хоггүй хот энэ тэр гэсэн сурталчилгаанд ихээхэн үүрэг гүйцэтгэв ээ. Бас нэр дэвшигч болгонд хийж өгсөн блогоос хоёрыг хөтөлж явсан хүн. Ардчилсан намыг хүмүүс дэмждэгтэ биш, харин олон сонин, телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгсэл гартаа оруулсан болохоор л ийм их нэр хүнтэй байгааг хэлмээр байна. Өнгөрсөн сонгуулиар хийсэн ажлуудыг нь харав уу, МАХН-ы ухуулагчийн үнэмлэх. хаха. Ийм юмны санаа олжаагаа хүмүүст л ийм санаа ихээр төрдөг нь гарцаагү. Тэгсэн энэ хөдөлгөөнд оролцож байсан, өөрөөр хэлбэл Ардчилсан намаас өгдөг мөнгөнд амташсан хэдэн баачка нар саяхан "ЛУЙВРЫН ХОТ" гэдэг кино хийлээ. Үнэхээр дургүй хүрмээр юм. Амьдралд сурталчилгаанаас илүү амттай юм үгүй болжээ. Бодуул энэ киногоор бас залуусын тархийг угаах гэж байгаа биз. Агиймаагийн хэлж байгаа үг нь "ШУДАРГА БАЙ Л ДАА"... Элбэгдорж оо чи өөрөө шударга бай л даа. Ардчилал гэдэг Ардчилсан нэртэй нам биш гэдгийг та өөрөө баталлаа. ямар ч сонголт ард түмэндээ өгөөгүй та жинхэнэ ардчилалыг завхруулагч. Бат-үүл нэр дэвшсэн бол би саналаа нэмэрлэх байлаа. Гэтэл Монголын Ардчилалыг Элбэгдорж оор төсөөлж үнэхээр чадахгүй нь...
Саяхан энэ хүзүүгүй нөхрийн бохио хаяж байгаа сурталчилгаа гарваа. Би ч алга ташаал. ҮҮҮҮ одоо ч энэ эрх мэдэлтэнгүүд дурангаас айгаад хог хаяхаа байлаа хэмээн бодож суулаа. Тэгтэл өнөөх чинь эсрэг реклам хийжээ. "Надаа нэг хүн бохь өглөө, Би зажиллаа. Хуралд орох гэж явсан болохоор нэг газар тавьлаа." гэнээ. Хүүүе хүүе байзаарай. Улаанбаатарчуудаа бид хог хаялгүй зүгээр л тавиад байгаа юм байна.хаха. Тэгсэн энийг нь сонсоод сууж байгаа оюутнууд инээлдээд байх юм. Ийм худалч хүнд бид яаж итгэхийн бэ. Улаан цайм хог хаячаад "Би хаяагүй ээ, тавьсан юм" гэжий ш дээ.
а тэрнээс гадна Ардчилсан нам дотроос гарсан бичлдэг. АРД ТҮМНИЙГ САЙХАН ХОШГОРУУЛААД... тэрийгээ бас хашхируулаад гэж зассан байгаа юм. Үгийн бүтцийг бодсон ч гэсэн хашхируулаад гэдэг үг үнэхээр тохиромжгүй биш үү. Элбэгдорж та хошхируулсан гэдэг үг хэлсэнээ хүлээ, эсвэл үгийн найруулгагүй ярьдаг боловсролгүй хүн гэдгээ хүлээ...
За үүнээс гадна, тогтвортой байдлын гэрээ. Энэ гэрээг 1998 онд та ерөнхий сайд байхдаа, Баабар Бат үүл нартай нийлж байгуулж байсан биш бил үү, би буруу санаад байна уу... Мэдээж хийсэн хэргийн үр ашиг нь хэдэн жилийн дараа л гарна. Харин тэр нь одоогийн ерөнхийлөгч дээр бууна тийм үү. за ингээд миний үзэн ядалт барагдахгүй бололтой бүүр сэтгэлээр уначихлаа.
ямар ч байсан би энэ хүзүүгүй нөхөрт саналаа өгчихөөд араас нь харааж суухыг хүскү байна.Энэ хүн бидэнд юу хийж өгөх вэ? Үнэхээр л ардчилалыг хөгжүүлэх чин хүсэлтэй байгаа юм бол яагаад энхбаяртай ганцаараа өрсөлдөж байгаа юм? Элбэгдоржид итгэл хүлээлгэхгүй хүмүүс бүгд Энхбаярыг сонгоно гэдгийг яагаад тооцоолсонгүй вэ? Яагаад бат-үүл байж болоогүй юм бэ? гээд л их олон асуулт урган гарна. Тиймээс би хоёр муу хүний нэгийг сонгоно гэж хэлж чадахгүй. Хагийн гол нь ардчилсан намыг хэрээс хэтэрсэн сурталчилгаа. Ямар их мөнгө сурталчилгаандаа үрдэгийг нь хүмүүс мэдэх юм бол хэзээ ч ардчилсан намыг талд зогсохгүй байсан гэж би хувьдаа боддог юм.
Энэ удаад би хэнийг ч дэмжихгүй.
Энхбаяр
Муулуулах юм олон ч сайлах юм бас бий. 7 сарын 1ий үймээнээр далимдуулж их л бурууг чихсэн. Тэр үед үнэндээ баахан согтуу хөлчүү хүмүүс, гудамжний хүүхдүүд хивс, пи си бариад гүйлдэж байснийг хүмүүс мэджил байгаа. Харин Элбэгээ энэ тэр үг хэлж ард түмнийг сумалчаад өөрсдөө алга болцгоосон. Харин О.Магнай, жаргалсайхан нар банга хүртсэн билээ. Тэр үед би лав статус дээрээ "Төр төмөр нүүрээ харуулах цаг болсон" гэж бичсэн олон хүнийг хрсан. Тэр нь ч зөв. Тэнд хэдэн хүн бусдын өмчид халдаж, сэтгүүлч, зураглаач нарыг вах юмгүй гэмтээсэн.
Миний нэг танил "Өнөөдөр" сонины зурагчин тархиндаа хүнд гэмтэл авч, одоо болтол ажлаа хийж чадахгүй хэвтэрт байгаа. Бас тв8 ийн зурагдаач тархиндаа гэмтэл авсан.
Бид ийм зүйлийг хараад, юу болохыг нь хараал сууж байх байсан юм гэж үү дээ.
Харин тэр бууны тухайд. Хэн буудсан нь тодорхойгүй. БАс тэгээд ч хэн ч хор хотгаж сумтай буу шагайлгасан байж болно. Энхбаяр үнэхээр тийм луйварчин гар юм бол ард түмнийг буудахаар тэнэг юм гэж үү дээ.
Эцэст нь хэлэхэд 4 жил өлөн зэлмүүн байсан Ардчилсан намаас ерөнхийлөгч гарвал яасан их идэж ууж, Элбэгдож ичдэггүйгээрээ яаж худлаа залах бол доо чааваас.За тэгээд ард түмэн 2 хуваагдаад байгаа нь үнэхээр тэнэг хэрэг. Чи энэ тал, би тэр тал гээд л. Ард түмэн бүгд л сайхан амьдралыг хүсч байгаа. Харин хэнд итгэхээ мэдэхгүй байгаа нь тэдний буруу биш. би нам бус. Энэ удаа сонгууль өгөхгүй тэгээл болоо...

Сэтгэгдэлүүд:
энэ тэр хошгируулаад гэж хэлээгүй байнадаа хашгируулаад гэж хэлж байна өмөөрсөн юм биш яг тэгэж л хэлж бйана. Аль дээр Дагваа бас Япончуудыг худлаа шаажаагаан гэж хэллээ гээд л байсан үнэн хэрэгтээ худлаа шаагиж байгаан гэсэн байсан. би эхлээд шаажаагаан гэж сонссон тэнд байсан сурвалжлагчид бас шаажаагаан гэж сонссон байна лээ сайн сонсоод үзэхэд шаагиж байгаан гэж хэлсэн байна лээ
хэлэх ч үг олдохгүй нь ингэж бодож байгаа залуучууд цөөхөн байгаасай л гэж хүсэхээс одоо юу ч гэхэв дээ
2009 оны Монгол, 1932 оны Герман 2-т ижилхэн юм мөнч их байх шив. Адилхан Гитлер(Элбэгдорж)-тэй, адилхан Геббельс(Баабар)-тэй, адилхан нийгмээрээ шизотчихсон, адилхан хэн нэгэн буруутан хайсан, адилхан социалдемократуудыг vзэн ядсан, адилхан сөрөг хvчнээ хvч хэрэглэн устгахаас буцахгvй болчихсон. Өөрсдийгөө барууны vзэлтэн гэж зарлах мөртлөө хийж байгаа ажил нь болохоор МАХН-аас илvv социалист маягийн халамж руу чиглэсэн зvйл яриад байдаг. Ярьж байгаа бvхэн нь популист. Сонгогчдод юу ярьвал илvv таалагдана тийм л юм ярина. Харамсалтай нь Монголд Черчилль шиг "Та нарт цус, хөлс, нулимснаас өөр юм амлаж чадахгvй" гээд хэлчих зоригтой улс төрч байхгvй юм даа.
Хvчтэй улс төрчийн хийж байгаа, хэлж байгаа бvхэн асар их маргаан дагуулдаг. Учир нь тvvнийг хvчтэй болгож байгаа зvйл бол алдаа хийхээс айлгvй улс орны ирээдvйд ул мөрөө vлдээхvйц том шийдвэр гаргаж чаддаг зориг нь юм. Иймдээ ч тэд бусдаас олон дайсантай, бас дэмжигчидтэй байдаг. Багабанди хий багатай ерөнхийлөгч байсан нь vнэн. Яагаад гэвэл тэр хvн бага юм хийсэн болохоор тэр шvv дээ. Өнөөдөр Энхбаярыг муулж хоолоо олж иддэг сэтгvvлчдийн бvхэл бvтэн арми бий болчихоод байна. Миний мэдэхийн Өдрийн Сонин, Оллоо зэрэг зарим мэдээллийн хэрэгслийн сэтгvvлчдийн vндсэн ажил нь энэ болчихоод байгаа нь нууц биш. Анх ОХУ-д төлөх өрийг цайруулахад АН-ынхан юу юу гэж байлаа. Гэтэл одоо тvvний зөв байсныг Баабар хvртэл хvлээн зөвшөөрч байгаа байхгvй юу. Даравч дардайнаа гэж...
ТЭРТЭЙ ТЭРГҮЙ 100 ЧАвГАНЦЫН НЭГ Нь ... ШҮҮдЭЭ
Тэр санШАин гэж баагий хуу намын жинхэнэ бууний гөлөг байна тэ.
husuugui eseh ni hamaagui ter ch buu hel amerikiin eronhiilogch afrik hun bgaa sh de, manaihan tegsen bol yaj hujaa ene ter geh be,
gol ni hundee baidiin,
hu nam bol undesnii aluurchin nam, tendees burhan debshsen ch bi shuud tolgoi deer ni sheej nuurluu ni nulimna
Zaluusaa ardchilaliig demjie. Ardchilal.
ХАРИН ЭЛБЭГЭЭ ҮЗЭЭГҮЙ БАЙГАА.
- ААВЫН ХҮҮХДҮҮД ЭЭЛЖИЛЖ Л БАЙГ Л ДЭЭ
Хэнийг нь сонгох нь хамаа алга. Гол нь сонголтоо л хийгээрэй. Сонгуулиа өгөөрэй. ИдэвхигүЙ байж яавч болохгүй.
чи зүгээр ярилцлагаа аваад л гүйж байхгүй дээ. элбэгдоржийг өмөөрөхдөө гол нь биш юм шүү. чи хятад угсааны гэсэн юм бичжээ. тэрийгээ сайн шалгаарай. 2-3 үеийг мэдэх хүмүүс байж л байдаг. чи эхнэртэй нь л андуурчихсан шиг боллоо
Эвий гэж
сэтгүүлч хүн ийм байж болохгүй ээ Нипонь оо. маш бүдүүлэг, хэн нэгэнд хүзүүгээрээ хөтлүүлчихсэн нохой мэт харагдаж байна.
яг үнэндээ одоо манай сэтгүүлчид өөрсдөө худалдагчихаад , тэгээд ард түмний тархи угаалцаад заваараад байгаа нөхдүүд болчихсон ш дээ. тэгсэн мөртлөө лаг шудрага үнэн гээд шаал худлаа донгосоод дооногтоод байна. чиний өмнөөс би ямартаа ч харамслаа.
Чи өөрийнхөө санаа сэтгэлийг илэрхийлэх нь зөв л дөө. Гэхдээ хүнийг бие эрхтнээр нь ингэж
доромжилж байгаа нь үнэхээр гутамшигтай санагдлаа.
Энэ бичлэгийг хийснээрээ чи өөрөө хэн бэ? гэдгээ харин ч тодорхой харуулж байна даа, охин минь.
Коммунистуудад хайртай коммунист уу үгүй юу.
Энэ намд орсон залуус ийм бодолтой болдогт нь харамсдийн уул нь энэ намд ч тэр ардчилал шудрага ёсны төлөө явдаг бол ...
Сэтгэгдэл үлдээх: