Эрүүл мэнд, Эх орны ирээдүй бидний гарт байна. Ороод гараарай.

Элбэгдожыхоон нааш ир, хэрүүлийн алим ид

Энэ Ардчилсан намын дэмжигчид бүүр нэг албатай юм шиг байхымаа. Ардчилалын туган дор бидэнд үг хэлэх эрх чөлөө нээгдсээн. Би тэрэнд баярлаж явдийн. Тэгээд ч хэвлэлийн эрх чөлөө гэдэг зүйлийг энэ нам бидэнд авчирч өгсөн. Би энд ч бас баярладийн. Тэхдээ Ардчилалыг дэмжигч залуучууд энэ эрхийг боогоод, дээрээс нь үгээ хэлсэн хүний янз бүрээр доромлохын гэж санасангүй. Тэгээд ч ямар ч сонин хэвлэл дээр иймэрхүү үгээ сэтгүүлч байсан, ард түмэн ч байсан буулгаж чадахгүй учраас би блогтоо бичиж байна.

За би энд нэг юм бичлээ. Үнэн хэрэг дээрээ АРД ТҮМЭН бүгд л ардчилалыг хүсч байгаа. Хамгийн гол нь ядуу буурай хүмүүст одоо туршилт хийх цаг байна гэж үү, 2 муу хүний хэнийг нь сонгох вэ гэцгээгээд л, тэгснээ чагванцуудын уралдаанд хэн ялахыг нь хүлээнэ. Ийм хүлцэнгүй байх ёстой юм гэж үү, Тэрний оронд бослого гаргаач. Та 2ыг дэмжихгүй гээд. Бид нарт сонголт л хэрэгтэй байна. Тэрнээс биш би ардчилсан намыг сонгохгүй ХУ намын хүн гээд байгаа юм биш. Гол нь би Элбэгдоржид итгэхгүй байна.

Ху нам бидэнд хичнээн их буруу юм хийж, хичнээн тамалсаныг мэднээ. Гэхдээ социализмын үед хэн ч өлсөөгүй, хэн ч гудамжинд хоноогүй гэдгийг би үргэлж боддог юм. Яахав би тэнэг мангар байж болноо. Гэхдээ энэ сонгууль, намаас болж хүмүүстэй муудалцмааргүй байна. Энэ бичлэгээс болж би олон хүнтэй муудалцлаа. Бодуул дуугай л Ардчилсан нам, Элбэгээ үү гээд явжээсэн бол хүмүүс намайг сайн хүн юм байна эгж бодох байсан байж мэднэ. Тэгэхдээ зүгээр л өөрийн чөлөөт орон зайд үгээ хэлэхийг хүссийм. Ардчилал гээд байгаа хүмүүс Элбэгээ дээрэ очоод бидэнд сонголт өгөөч гэж хэлээч. Угаасаа энхбаярт ингэж хэлээд нэмэргүй. Энхбаяр Ардчилсан намаас өөр хүн нэр дэвшвэл хүмүүс Бат Үүл ийг ч юм уу сонгоно гэдгийг мэдэж байгаа. Харин Элбэгдорж шиг худалч хүнд ард түмэн итгэл хүээлгэхгүй учир өөрөө гарахаа ч мэдэж байгаа.

Энэ яриа яаху энүүгээрээ өнгөрнө. Гэтэл хичнээн мянган дорой буурай, амьдрал нь мөнгөөр хэмжигддэг өглөө гараад орой орж ирдэг хүмүүс байгааг сана. Тэдэнд бидний энэ хэрүүл огтхон ч хамаагүй. Хэн нэг нь ялаад сайхан амьдрал өгөөсэй гэж хүсжаагаа. Би өглөө нэг гуталчинаас ярилцлага авсан юм. Тэр хүнийг хараад би Ардчилал хичнээн үнэ цэнэгүй болохыг ойлгосон. Яагаад гэвэл С.Зориг-оос хойш Элбэгээ ардчилалын алтан хараацай болсон. С.Зориг-ын хэргийн талаарх сэжүүрүүд өөрийнх нь намаас гарсан гэдэг. цуу яриагий нь энд дэлгээд яаху. бүгд мэджаагаа биз.

Тийм учраас би Элбэгдоржийг үзэн ядаж байна. Тэр хүн Ардчилалыг булингартуулж яваа хүн. Би залуу хүн, ард түмний тасархай, тиймээс бусдын л адил сайхан амьдрал, шударга нийгмийг хүсдэг.

За зарим нь бол энэ ХУ намыг нөхөр гэж боджаагаа байх. Та нар бол тэр бодлоосоо хэзээ ч ухрахгүй, эргэж хөрвөж, дүгнэлт хийхийг ч хүскү байгаа. Тиймээс  намайг хараа загна. одоо яая гэхүү, Амьдрал ч ийм, би ч тийм. Эцэст нь сонголт гэдэг ганцхан сонгогчийн гарт байдаг учир би тэрхүү хувийн эрх мэдэлд халдаж чадахгүй гэдгийг ойлгоосой л гэж хүсч байна. Мөн үзэл бодлоо хэлсэнийхээ төлөө хүмүүстэй муудалцмааргүй байна. Сонгууль өнгөрч бид үлдэнэ. Нам, сонгуулиас өмнө хүн, найз нөхөд гэр бүл байсаар байсныг бүү мартагтун

Сэтгэгдэлүүд:

1. ВАФЛЬ | 2009-05-05 13:14:39
ёоооо .. мангар үнэн үг дээ. Ардчилалаа дэмжмээр байна гээд Ээгий хүүг дэмжсээргүй байхын...
2. Tsogtmergen | 2009-05-05 13:29:15
Нэг зүйл асууя.
-Нэр дэвшигчид тодрохоос өмнө Хэрвээ Ху намаас Энхбаяр гарах бол АН-аас хэн нэр дэвшихийг өөрөө захиалах болно гэж яригдаж байсныг юу гэж боддог вэ. Тэгээд захиалгат хүн нь гараад ирчихсэн байгаа юм биш үү.
3. Битмин | 2009-05-05 13:34:51
Хай шүү.
Би энд хэн нэгнийг нь дэмжсэн санаа илэрхийлэхгүйгээр чиний бичсэнээс гарсан алдаатай утгуудыг бичиж өгье.
1-т
Элбэгдорж амлаад гараад 4-н жил болоод худлаа ярьсан болж таарч байсан тохиолдол байвал хэлээд өгөөч. Дараа нь Энхбаярын амлаад 4-н жил суугаад худлаа ярьсан болж таарсан тохиолдлыг жагсаагаад харвал юу бичсэнээ тунгаахад хэрэг болох биз.
Харин ч хэлсэндээ Авилгачдын эсрэг юу эхлүүлээд бүтэн фронтын ямар эсэргүүцэлтэй тулгарч огцорч байлаа.
2-т
2000-2004 оны бүх сонгуулиудад МАХН Зоригийн хэргийг илрүүлнэ гэж амлаж байсныг би санаж байна. Бүх эрх мэдэл гарт нь байхад илэрсэн үү.
Ямар ч албан ёсны мэдээлэл дээр Зоригийн хэргийн бүх сэжүүр АН-руу чиглэсэн гэж байдаггүйг сэтгүүлч хүн та өөрөө мэдэж байх учиртайсан. Бүр тайлан гэж зүйл ч гардаггүйг санах хэрэгтэй.
Тэгээд Зоригийг хамаатуулах шаардлага одоодоо энд алга гэж болох.
3-т Магадгүй би чи найз тань дүү чинь аль нэг нь даргын хүүхэдтэй зодолдвол ямаршүү шүүхийн өмнө зогсож байх билээ.
Өнгөрсөн хугацаанд төлөвшиж ирсэн шүүхээс ямар ялгаатай ял авч гарахыг гадарлаж л байгаа байх.
Иймийн учир Авилгалын, шударга бус шүүхийн тогтолцоог өөрчлөхийг би хүснэ. Хүндээ ч биш намдаа ч биш.
Нарийндаа авилгалын сүлжээ нам харьяалдаггүй гэж ойлгодог юм.
4. ХЭнхэГэнДэн | 2009-05-05 13:38:08
Сонголт байхгүй сонгууль гэдэг бол үнэн.

Элбэгдоржийн хувьд ард түмнийг хошгоруулаад өгнө гээд бичлэг нь байдаг. тэр бол яг жинхэнэ өнгө нь гэж миний хувьд боддог. тэр бол миний хүсэж буй удирдагч биш.

Энхбаярын хувьд хэнд ч ойлгомжтой. энэ улс орныг яаж замруулж байгааг сохор хүн ч харахаар хэмжээний болсон.

чиний өмнөх бичлэгт сэтгэл дундуур байсан зүйл гэвэл зөвхөн нэг талаа л барьчихсанд байгаа юм. Элбэгдоржийн хувьд монгол нь ч монгол хүн . харин 4 хүү нь бол урд зүгийн цусны үлдэгдэлтэй.

Энхбаярын хувьд ч гэсэн эхнэр нь Оросын л эрлийз хүүхэн шүү дээ.

тэгэхээр Нипонь оо ойлгомжтой байгааз.
үнэн гэвэл бид монгол угсааны тэргүүн хатагтайгүй хүмүүс
5. ХЭнхэГэнДэн | 2009-05-05 13:42:01
яг энэ 2 -с гэвэл одоогийн нөхцөл байдалд тааруулбал Элбэгийг нь сонгож таарах байх. худлаа ч хамаагүй онгироод бас маниусыгаа хошгоруулаад авилгал гээчтэй тэмцэж магадгүй санагддаг.
6. Я.ОДГЭРЭЛ | 2009-05-05 13:47:47
Тэрний оронд бослого гаргаач. Та 2ыг дэмжихгүй гээд. Бид нарт сонголт л хэрэгтэй байна.
7. Т.Нипонь | 2009-05-05 13:47:48
ойлголоо.
1. Элбэгдорж ерөнхийлөгч болж байгаагүй. Тиймдээ ч суугаад худлаа ярих эсэхийг нь урьдчилан хэлэх аргагүй. Туршилт хийхээс айж байна. Хэрэв Элбэгээ нэг бүдэрвэл АРДЧИЛАЛ Манай улсад үгүй болно. Үүнээс хамгийн их айж байна.
Ихэнх сонин хэвлэл Ардчилсан намын талд байдаг учраас би эргэлздэг. Хамаг мөнгөө хэвлэлд цацдаг гээд.
3. Мэдээж манай нийгэмд хуувь үйлчлэхгүй байна. Би энийг эртнээс мэднэ. жаахан байхдаа салах өргөдөлд гарын үсэг зураагүйнхээ төлөө шоронд сууж байсан ээжийгээ хүлээгээд, карантны ус ууж, хөрсөн будаа идэж, талхны мөнгө дутаад 15 төгрөг хайж байсан цагаасаа л мэднэ. Тиймдээ ч энэ хуулийн талаар дээд хүмүүст хүргэх гэж сэтгүүлч болсон. Харин мөнгө аваад зорилго минь өөрчлөгдөж байгааг анзаараад бодсон бүхнээ чин сэтгэлээсээ хэлсэн маань алдаа болсон бол уучилаарай. Энд хэлэхэд би яг одоо бол ямар ч намд ажиллаагүй гэдгээ хэлчий.
8. Я.ОДГЭРЭЛ | 2009-05-05 13:47:49
Тэрний оронд бослого гаргаач. Та 2ыг дэмжихгүй гээд. Бид нарт сонголт л хэрэгтэй байна.
9. Я.ОДГЭРЭЛ | 2009-05-05 13:47:50
Тэрний оронд бослого гаргаач. Та 2ыг дэмжихгүй гээд. Бид нарт сонголт л хэрэгтэй байна.
10. *САЙХАН САНАА* | 2009-05-05 13:47:56
хүний сонголтыг одоо яахав дээ.. залуус аа..

би ч энхбаярын төлөө саналаа өгнө.. үүний төлөө хэн нэгэн намайг чи ийм тйим, МАХН-ы новш ч гэнэ үү хамаагүй..

нэгэнт тогтсон үзэл бодолдоо тайлбар ч хийх шаардлагагүй...

нипонь-чи үзэл бодлоо илэрхийлсэн, ахин дахин тайлбар бичих шаардлага байх ёстой ч юмуу, үгүй ч юм уу...
11. hehe (зочин) | 2009-05-05 13:49:33
bitmin saihan heljee
uurchiltsguuy uu ene shudarga bish baidliig
ene yanzaaraa bol bid 1 udur mongolstan bolno bizdee
12. Я.ОДГЭРЭЛ | 2009-05-05 13:49:58
тэр 8-9 д бичсэн санаа их зөв санаа байсан юм. даанч хугацаагүй болчих шиг боллоо.
7-1 шиг юм л битгий болоосой гэж л хүсэх байна даа.
13. hawks | 2009-05-05 13:54:04
би хар цагаан элбэгээд өгнө тэгээ яахын та нар, хахахаха
14. demon_x85 | 2009-05-05 13:55:19
Сда одооны манай сэтгүүлчид ч дээ, чааваас. Юмыг ухаж төнхөөд, эрэн сурвалжлаад илчлээд өгөх нэг ч сэтгүүлч байхгүй. Хэн нэгний унагаасан угаадсыг долоогоод хов живийн юм л бичнэ үү гэхээс. Таамгаар нэгнээс нь мөнгө аваад нөгөөг нь муулаад чааваас. Гадны сэтгүүлчид шиг Иракт очоод мэдээ бэлдээд ир гэвэл яаж шээс нь дусалцгаах бол... СДА.
15. Т.Нипонь | 2009-05-05 13:56:06
өөр хэлэх зүйл гэвэл би бүх ард түмний хүсдэг зүйлийг, тодруулбал сайхан амьдралыг л хүсэж байна.
Маний бичлэгт үнэхээр ХУ намыг өмөөрөх өнгө аяс байна. Учир нь гурван хүүхэдтэй өрх толгойлсон эмээд минь төрөөс байр өгч, орох оронтой, гэдэс цатгалан байлгасан явдалд би баярладгийн. Тэр үед үг хэлэх эрх чөлөө байгаагүй ч гэсэн тэд өлсөөгүй. Та нарт бол би тэнэг санагдах байх л даа. Гэхдээ энэ нийгэмд бүх хүн сайхан амьдрахын тулд санал өгөхөөс өөр зүйл хийж чадку байна ш дээ. Ядаж л бослого гаргах эрх алга.
16. Битмин | 2009-05-05 13:56:06
Идэж уугаад авилгалын сүлжээ бий болгоод буудахаа буудаж байхад айгаагүй байж айх юмаа мөн оловоо.
Тэр яахав.
Тэр их үймээний үеэр виски хулгайлж уусан хүн байтугай чулуу шидсэнийг нь хүртэл олж илрүүлээд ял өгөөд байгаа мөртлөө яагаад буудсан эзнийг олж чадахгүй байна.
Тэнд үхсэн хүн дотор Зориг нэртэй хүн байсын болов уу? энүүнд хариулаад өгөөч.
Дээр 2-р асуултыг алгасаад байсан юм чинь хариулах байлгүй дээ.
17. 35 | 2009-05-05 13:56:53
Нотлогдоогүй, ор үндэсгүй зүйл бичиж байвал чи сэтгүүлч иш. Цаашдаа ч сэтгүүлч болж чадахгүй. Зүгээр л нэг бусдын захиалгаар гүтгэлэг бичиж гол зогоодог, адгийн шаар. асуудал МАХН АН-даа ч байгаам биш. Чиний бичлэг чинь сэтгүүл зүйн бүтээл болж хараахан чадаагүй байна. Нэг бол чи өөрийгөө сэтгүүлч энэ тэр гэж битгий дөвийлгө. Тэгвэл бусад хүмүүс арай зөөлөн хүлээж авах болно.
18. Битмин | 2009-05-05 13:57:14
Ер нь бол иргэд алдах юмгүй болоод ирэхээрээ бослого гаргадаг юм шүү.
Алдах юмгүй хичнээн хүн Монголд нохойн амьдралаар амьдарч байгаа вэ?
19. betty 24 (зочин) | 2009-05-05 13:58:34
3-т бичсэнийг нэг тунгааж үзчихээд дараа нь хариулаач. Яг юу хэлэх гээд байгааг нь ерөөсөө ч гүйцэд ойлгохгүй байна
20. Т.Нипонь | 2009-05-05 13:58:57
2дох саналд зоригийг хамаатуулах шаардлага байхгүй гэхээр чинь орхисийн.
21. JIooBдон | 2009-05-05 13:59:25
Бичсэн юм чинь гарчигтайгаа нэг авцалдахгүй байх юм
22. MGL (зочин) | 2009-05-05 13:59:45
ene Enhbayariin ugaadsiig idej amidardag cham shig yumnuud l ex ornd mini zovlon avchirch b.gaa shvv! bitgii iim orovdoltei amidar l daa! vvnii chini hariud Enhbayar chamd yu amlasiin be? esvel ailgan svrdvvlsen yum uu! ali ni ch b.san chi dendvv ochvvhen amita yum daa! za za ter ch yahav ta nar yu ch bichiuj hasgirch b.san bi Elbegdorjid sanalaa ogno ali hediin bidnii naizuud shiidchihsen! ok! ta nar yaj ch hasgiraad nemergvi!
23. 35 | 2009-05-05 14:01:11
15. Нипонь | 2009-05-05 13:56:06
өөр хэлэх зүйл гэвэл би бүх ард түмний хүсдэг зүйлийг, тодруулбал сайхан амьдралыг л хүсэж байна.
Маний бичлэгт үнэхээр ХУ намыг өмөөрөх өнгө аяс байна. Учир нь гурван хүүхэдтэй өрх толгойлсон эмээд минь төрөөс байр өгч, орох оронтой, гэдэс цатгалан байлгасан явдалд би баярладгийн. Тэр үед үг хэлэх эрх чөлөө байгаагүй ч гэсэн тэд өлсөөгүй. Та нарт бол би тэнэг санагдах байх л даа. Гэхдээ энэ нийгэмд бүх хүн сайхан амьдрахын тулд санал өгөхөөс өөр зүйл хийж чадку байна ш дээ. Ядаж л бослого гаргах эрх алга.

Буруутан нь тэгээд Элбэгдорж юм уу. Эсүүл Элбэгдорж богинохон хүзүүтэй учраас чи бослого гаргаж чадахгүй байгаамуу
24. Т.Нипонь | 2009-05-05 14:01:51
Сэтгүүлч хүн гэхээрээ блог хөтөлж болку юу. Блог бол блог. Ажил бол ажил. Хэрэв надаас миний блог дээр ажил шаардаад байгаа бол би чадку. сонингоо аваад унш. Ингэж л хэлий да.
25. JIooBдон | 2009-05-05 14:03:00
Нээрээ тэр Алтаншагай ёстой лалар байна лээдээ жинхэнэ хэн мөнгө өгнө тэр талд ажилладаг өөрийн гэсэн бодол гэж байхгүй. Чамд ч гэсэн их мөнгө амлавал чи бичнэ биз. Элбэгээг сонгохгүй байх шалтгаан чинь хог хаяснаас л болж байгаа хэрэгүү өөр олигтой шалтгаан чамаас харагдахгүй байна лдаа битгий нэг талруу дайраачээ
26. 35 | 2009-05-05 14:07:38
15. Нипонь | 2009-05-05 13:56:06
Ядаж л бослого гаргах эрх алга.

Буруутан нь тэгээд Элбэгдорж юм уу. Эсүүл Элбэгдорж богинохон хүзүүтэй учраас чи бослого гаргаж чадахгүй байгаамуу?
Энэнд хариулчих
27. Lunaz | 2009-05-05 14:10:43
Хэдэн үг зөв хэлхээд биччихэж чадахгүйм байж улс төржих dуртай хүүхэд вэ, гайгүй юм биччихдэгийм гэж бодож явтал дэмий юмаар хөөцөлддөг юм байна
28. 35 | 2009-05-05 14:14:52
Асуултанд оновчтой хариулчих ч чадваргүй байж сэтгүүлч гээд байгаамаа бас. Чиний ээж аавын чинь салалтын шалтгаан Элбэгдорж юм уу?

3. Мэдээж манай нийгэмд хуувь үйлчлэхгүй байна. Би энийг эртнээс мэднэ. жаахан байхдаа салах өргөдөлд гарын үсэг зураагүйнхээ төлөө шоронд сууж байсан ээжийгээ хүлээгээд, карантны ус ууж, хөрсөн будаа идэж, талхны мөнгө дутаад 15 төгрөг хайж байсан цагаасаа л мэднэ

Энэнд тэгээд элбэгдорж буруутай юу. Чи сэтгүүлчийн ажилд тэнцэхгүйээ. Өөр ажил олж хий. Бие миеээ үнэлдэг ч юмуу
29. Orgil | 2009-05-05 14:18:59
ug ni ch tiim l de bat uul ni deer bsan yum gehde odoo elbegdorjoos oor songolt alga enhbayar bol ugasa hen gedgee tanilusan taniagyi tarhia ugaalgsan malnuud odoo tsoohon uldee biz..
30. embi | 2009-05-05 14:19:55
Эрхэм ерөнхийлөгч Энхбаяр агаагийн талын хүн юмаа даа чи. Тэгхээр 1 бичээд гарлаа. Манай Энхбаяр агаа 4 жилийн өмнө Төрөө хямралаас гаргаж, Түмнээ ядуурлаас гаргана хэмээх мундаг уриатай ерөнхийлөгч болсон. эргээд өнгөрсөн 4 жилийг хар ядуурал, ажилгүйдэл буурсан уу? Эрхэм төрийн түшээд талцаж хэрэлдсээр байгаад олигтой хийсэн бүтээсэнгүй 4 жил өнгөрч байна. Төр хямралаас гарчихсан уу? Гэтэл дөнгөж өнгөсөн сард ядуурлын түвшин дөнгөж 1% буурсан дүнг статистикийн газраас гаргаж байгаа юм даа. Ядуурал ажилгүйдлийн түвшин өмнөх бүх жилүүдэд өсч байгаад сонгууль болохын урд сард буурсан байна гээд бод доо. Гэтэл дэлхийн бүх оронд эдийн засгийн хямрал гээд ядуурал бодит утгаараа өсч байхад харин манайх буурч байдаг. Иймэрхүү юм маш их бичиж болно.
Эрхэм ерөнхийлөгч Энхбаяр агаа өнгөрсөн 4 жил биш түүнээс өмнө маш том том албан тушаал бүрийг хашсан юу л юу хийх байсан. Гэтэл гудамжны муу Элбэгдоржид тийм боломж байсан эсэхийг эргээд хараарай. Ядууралтай дайн зарлаад, Ногоон хэрэм гэж хашгираад, Авилгалтай тэмцээд эхэлсэн чинь хусагдаагүй юу.
Тэгээд яахав хүн болсон хойно хоёр Э-д сайн муу сайхан муухай юм зөндөө л байдаг байлгүй дээ
31. kkk (зочин) | 2009-05-05 15:21:50
Neeree l ene Ardchilsan namiihan albatai yumshig bhiimaa. Za yaahav ardchilal ardchilal geed salbaganaj l bai. Amaaraa shoroo umheh vii dee.
Ta nar uzel bodloo ilerhiilj ugee helsen huniig bitgii doromjlood bai. Biy miyee uneleed yav ch geh shig, ta nar shig buduuleg amitad bgaa bolhoor muulaad baigaa Enhbayaraas chin iluu Mongol ulsiin hogjliig hoish n changaaj bn.
32. ♡pearly♡ | 2009-05-05 15:40:51
ichehgui utgagui zuiluudiig tsuvruulaal bicheed baih bololtoi yumaa.
33. bonne fee (зочин) | 2009-05-05 15:46:30
ex eronhii said byambasuren guai neg yariltslaga 7 sariin 1 nii tuhaid ogch bsan um...ter ikh l haramsan toriin terguunii gargasan shiidvert analyse hiij bsiim...toriin hun gj ali bolokh uyan hatan uls oron ard tumendee ashigtaigaar shiidevr gargakh gj songogddog bus uu...ter uyed tend baikh ch chadvargui huvia bodsonamitas bolood, setguulch hun 4 dehi zasaglaliin tolologch buyu ard tumen unenii duu hooloi baikh gsn urgee ogoorson esuul meddeggui ooriinkhiigoo tulgaad yavj bgaa ene met amitas hoorhii ee..
34. bonne fee (зочин) | 2009-05-05 15:50:08
huuchnii hu namiig muu helekh um bkhgui...yamar huleetstei oorsniikhoo huviin erkh ashgiig hoolgui alsiig harsan bsan be...uulaasaa ardchilaliin davalgaag zogsooj chadakhgui gdgiig ikh alsaas harsn bgaaz.. harin odoonikhn bol hamriikhaa omnokhiig ch olj harakhgui ulain tsaim luivardaj bgaazdee...
35. ashita (зочин) | 2009-05-05 17:33:18
Delhiin uls oron hoyorhon yanz baidag. Neg ni ard tumnii neg heseg ni yaduu nogoo heseg mash bayan. Avilgal mash ih hogjson ulsuud.

NOgoo ni ard tumen tiim ch bayan bish. Bayan humuus ni uneheer hodolmorlodog humuus. Gehdee avilgal mash bagatai. Avilgalaas aidag. Jaahan aldaa gargaval yoronhiilogch ni ogtsorch chaddag uls.

Ard tumen yaduu baigaad zasgiin gazar ontsgoi ih buruugui yumaa. Hotiin zahad sogtuu hevtee zalhuu hunii toloo zasgiin gazar hariutslaga huleeh yosgui yum shuu.

Bid avilgalgui toriig l husej baina. Surguulia togsson hiih buteeh huseld avtsan zaluu hun shine yum ehlehdee avilgal, tanil talaaraa hemjigddeggui eruul niigmiig husej baina. Yordoo l ene. Minii yaduu baigaa ni minii l buruu yum. Harin bi hussen ajildaa orohdoo avilgal, tanil talaar damjdag baimaargui baina.

Emnelegt orohdoo tanil tal hardaggui baimaar baina.

Gundalaig humuus muuldag ch Gundalai baih uyed ulsiin emnelgiin emch nar bidend uneheer uilchilj baisniig bi sanadag.

Elbegdorj avilgaliin esreg temtsdeg l abisan. Gaaliin Baatar gedeg avilgalch eriig Elbegdorj l shorond hiij, Kazinogiin etgeeduud hiigeed Huuli zuin yamnii said baisan huniig Ardchilsan namiihan l barij shorond horij baisan yum. Iim bolohoor l Ardchilaliig huseed baina. Tiimees l ardchilsan nam heregtei baina.
36. hi (зочин) | 2009-05-05 17:39:26
ene ohin setguulch hun yum uu? tegvel jaahan gonsoiv.
Setguulch hun gehed dugnelt, uls toriin medleg chin muu baina daa. Gutalchin hun yaduu baigaad Elbegdorj Enhbayar hoyulaa buruugui shuu, minii duu.
37. ashita (зочин) | 2009-05-05 17:45:32
uzel bodliig chin hundetgej baigaa ch ene heseg l ogt taalagdsangui. Ardchilaliig demjij baigaa ch gesen MAHN helmegdelt geed yariad yavaad baidag humuus nadad shal teneg sanagddag yum. MAHN avilgaldaad, oligarh uusgeed baigaa bolohoor, magadgui yoronhiilogchiin zasaglaltai bolgoh geed baigaa bolohoor Enhbayariig demjihgui baina. Bayar baisan bol bi Bayariig demjih l baisan. Enhbayar Bayar saidiig hurtel aimaar daramtalj baigaa biz dee.



Ху нам бидэнд хичнээн их буруу юм хийж, хичнээн тамалсаныг мэднээ. Гэхдээ социализмын үед хэн ч өлсөөгүй, хэн ч гудамжинд хоноогүй гэдгийг би үргэлж боддог юм. Яахав би тэнэг мангар байж болноо.
ene heseg l hamgiin ineedtei heseg bailaa
38. he he (зочин) | 2009-05-05 17:54:30
20 jiliin omnoh odoo uls torchidtei ogt hamaagui. Enhbayar baisan ch Elbegdorj baisan ni undsen huulia oorchiloogui tsagt bid ergeed socialist uls bolohgui shuu dee. Tegeheer olsoj baigaa hund zasgiin gazar hool ogch chadahgui, yaduu baigaa huniig zasgiin gazar bayan bolgoj chadahgui.

Uneheer iim amar amidraliig huseed baigaa bol Socialism madtugai geed olsgolon zarla daa.
39. Хожуул | 2009-05-05 17:55:52
Ардчилалыг дэмжээд гадаадаас орилоод байгаа нөхдүүд өөрсдөө өөрсдийхөө төлөө тэмцэж чадахгүй байж яасан ч олон юм ярьдаг юм. Та нар тэгж л их санаа зовоод байгаан бол гадаадад байгаа монголчуудаасаа санал авдаг болгох тал дээр жоохон хөөцөлдөөч. Одоо ингээд хэлэнгүүт над луу бас дайрах уу. Би хэнд ч муу санаагүй. Өөрсдөө юу ч хийгээгүй байж эх орныхоо муухай болгонтой зууралдан ацан шалаанд орж гарах гарцгүй болсон хэдийгээ нээх л их юм мэддэг гарууд шиг хэмлэх юм. Ардчилсан нам явах байсан даанч хамгийн новшийн нь Зориг гэдэг хүнийг тэд алсанд учир нь байгаа юм. Тийм учираас л энэ намд сүжиггүй. Ардчилсан намын хэдийг муулсанаараа ХУ намыг сайлсан болчихгүй гэдгийг ойлгож байгаа тануус. Энэ 2 намд сайн муу 2уулаа байгаа. Ялагж салгая хэдүүлээ.
Элбэгдорж 40лүү нилээн дөхүү хувийн санал авна.
40. Zanzaga | 2009-05-05 17:57:47
Бид өөрсдөө олигтойхон хошгироод сурчуул Элбэгээд их хэрэг болхийм байгаашд.
Монголд ардчилал бараг хэрэггүй дээ. нэг үгээр хэлбэл бидэнд зохицохгүй тогтолцоо гэсэн үг
41. tagnai (зочин) | 2009-05-05 18:05:23
Хэхэ ёстой л хэрүүлийн алим байна даа. Хүний үзэл бодол сонголт бол сайхан ш дээ. Тэхдээ Нипонь болоод бусад нь битий тэр МАХН-н өнгөрсөн 70-80 жил мил гээд балайтаад эргүүтээд бай л даа. Ай Нипонь-оо. Тийм биз дээ? Тэхийн бол тэр баахан алж хядсан хүмүүсий нь бас цуг хэлээд, коммунизмд төдий олон жил тарчлаасан барьсан гээ л хамтад нь дурдчаач. Миний эмээ өвөө аав ээж ч ялгаагүй 90 оноос өмнө үнэгүй сайхан байр саванд сууж, ажилтай төрөлтэй байсан. Тэглээ гээд одоогийн төрийн мафи шахуу болцон МАХН, цадаж ханадаггүй Н. Эзэнбирдтэй юугаараа тэр нь холбоотой юм бээ? МАХН гэсэн нэр л байгаа байх. Тэхдээ бичлэгийн хувьд хөөрхөн болжээ :*
42. 39-d (зочин) | 2009-05-05 18:06:11
gadaadad biagaa ardchilsan namiig demjdeg humuus Elbegdorjid handiv ogch baina. Songuuli ogoh erhgui ch handiv l ogch chadaj baina. odoohondoo.
43. ДЭЭГИЙ (зочин) | 2009-05-05 18:07:14
Элбэгдорж худалчийг сонгож яадгийн. Тэр чинь өөрөө хорчин авилгалчин амьтан. Брайхаусын 7 давхарт сарын 3000$ийн түрээсийн байранд амьдардаг. УИХ-ын гишүүний цалин тийм өндөр болчихсон юмуу. АНУ-ын дэмжлэгээр хөгжиж буй орнуудад бослого хэрхэн хийх тухай сургалт хийгддэг гэж та нар мэдэх биз. Тэрийг л монголд импортлох гэж байгаа хүн шүүдээ. Ер нь тэгээд ноёдын зодоон хүний амьтай гэж Монголчууд дээр үеэс л ярьдаг. Элбэгээ ил зодолдохгүй ч далдуур төрийн хутгуурыг сайн л хийдэг хүндээ.
44. tagnai (зочин) | 2009-05-05 18:07:24
Ай даа та нар энэ 40-д байгаа Занзага-г хар. Воот энэ чинь л МАХН-ынхан шүү дээ. Аймар байгаа биз?
45. tseegii (зочин) | 2009-05-05 18:18:52
hun hunii bodol uurtuu zuvuu gej kekeke. chi 1 talaas ni harj bgaa. bas nuguu talaas ni harj bgaa hun bna. dotroos ni harj bgaa hun bna. dotroos ni harj bgaa huniih hamgiin zuv bh bolov uu.
uneheer chinii bichsen yumiig unshaad buuljis zutgaj bna oo. kekeke.
ali aliig ni sonogohod hetsuu. uneheer songoltgui songuuli. ali 1 ni garah bhdaa huurhii.
46. Т.Нипонь | 2009-05-05 18:19:41
38 ийг дэмжижийн. нээрээ хэн ч байсан хуулиа өөрчдөхгүй бол яахийн бэ..
47. fabio (зочин) | 2009-05-05 18:29:49
42-oo yaasan iluudee garsan mungu ve hairan... hehehe....
43-aa 3,000-g bosogoh amarhan sh dee. ter chini uuriinhuu hausyg gadaadyn irgend tuunees undur uneer tureesleed,,,,, zuruugeer ni amidarch baigaa yum.. ene bol bolj bn.. gehdee ter unetei haus yaaj bosov oo???? elbegeegin huhduudiin surgaltyn zardalyg duulsan uu?? haanaas yamar eh usvereer olj bn aa?? tegeed bas handiv gene shuu... elbegart-g ni uzsen u?? uriih ni uzen yaddag soc.. ueiin hovor mundag zuragnuud baina lee. tuuniig yamar zamaar haanaas hedeer yaaj avsan yum boloo???
za tegeed songulia ursduu setgeleeree ug duu..
48. dao (зочин) | 2009-05-05 18:43:21
Хуулийг хэнч өөрчилж чадахгүй зүйл биш. сайн яриул байнга өөрчлөгдөж байх ёстой ч юм бол уу ингэж хальт хальт боддийн. харин бидэнд нэг бол бөгс долоож амьдрах нэг бол гадаадад очиж шал угаах өөр сонголт алга. энийг л өөрчлөх боломжийг энхбаяр биш элбэгдорж эхлүүлхийн болуу гэж боддийн.
харин хаа хамаагүй элэрсэн баларсан зүйлрүү орж бие биенээ гичий нохойгоор дуудахад хэн баярлаж байгаа бол. /элэрсэн баларсан гэж ху нам их хүн алсан ВиЭс манай гэрийхнийг өлсгөж байгаагүй энтрийг оролцуулаад шүү/
бас нэг зүйл бат үүл байсан бол би сонгох л байсан элбэгдорж арай биш энтр гэсэн яриаг хэн хаанаас гаргаад байгаам бол гэж бодож үзсэн үү.

за тээд коммуннизмд ч гэсэн эдийн засгийн өсөлт байна шүү дээ гэж хэлэгчидээ гэж ирээл кеннедигийн хэлсэн нэг үг байды тэрийг энэ нипонд сануулчий сонсоогүй бол олж унш.
49. ВАФЛЬ | 2009-05-05 21:03:05
ааааая....
50. ВАФЛЬ | 2009-05-05 21:04:37
ооооооёёё....
51. Хожуул | 2009-05-05 21:58:36
Нөхдүүд news.mn дээр хэдэн хувиар Энхбаяр ялалт байгуулахыг хэлцэн байна шдээ. хэхэ.
52. ika (зочин) | 2009-05-05 22:05:23
yg unen. Elbegee garval mongoliig hend ch heden tugruguur hudaldaj medne ugiin hoid zugees garaltai hunii ur ym gesen zailuul. namd n bish hund n l ugsun deerdee anduudaa. namaas bolj muudaltsaad yahav hun buhen adil setgej boddog baih albagui sh dee.
53. ika (зочин) | 2009-05-05 22:06:48
oh sorry urd zugees garaltai gej bichih gej baisan ym tsahar hunii udam ym shuu huurhii
54. Галдан (зочин) | 2009-05-05 22:15:25
Нипоний хүүхдээ урдаар Элбэгдорж гээд зөв бичиж сурчаад иамархуу юм яриул ясым.
55. amanjinka | 2009-05-05 22:30:44
энд хүртэл яах нь үүү дэээ.....хэ хэ
56. mgl huu (зочин) | 2009-05-07 05:15:09
MAHN muu muuhaidaa bish ter namig udirdaj bga odoogin humuust humuus uurlaj bga shu dee malaaaaaaaaaa chi bol hu namin gar hol bogs dolooh bitch bna
57. kakadu (зочин) | 2009-06-23 13:52:05
Хэ хэ хэ. Нааш хүрээд ир, хэрүүлийн алим шидле гэнэ ээ... Нээрэн яг ийм байдыншдээ. Хаа нэг газар Элбэгээг жаал муулаад биччихэр хаанаас ч юм баахан баагий гарч ирээд, эсэргүүцээд зогсохгүй заавал чиний тэнэг мангарыг, янхан гичийг, бас аав ээж чинь ямар ... болохыг заавал дурддыншд. Энэ бол Элбэгдоржтонгуулын гэм биш зан! Би гайхдаг юм, Элбэгдорж ингэхэд нэг газар тусгай "бууны ноход"-ын школ байгуулсан юм биш биз гэж? Тэр ноходынх нь хэлж ярьж байгаа үгс, урсгаж буй хараал, гаргаж буй зан авир, бүдүүлэг болон тэнэг байдал энэ тэр нь яг нэг нөгөөгөө копидсон юм шиг адилхан гэж байгаа.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.