Уулын цаана уул, үгийн цаана үг гэж үг бий.
Би саяхан л сэтгүүлчид бүгд улс төрийн янханууд гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ энэ зам хэр урт болохыг хэлж мэдэхгүй юм. Улс төрийн намд үзэл бодлоо худалдахын төлөө сэтгүүлч болоогүй учраас энэ талаар зүгээр л өөрийнхөө бодож явдагийг хэлэх гэсэн юм. ЭНэ олон бичлэгийг би 0 төгрөг ч халааслалгүй бичсэнийг минь дээд тэнгэр, миний эмээгийн сүнс гэрчилнэ. Дахиад улс төр бичихгүй ээ, Үзэл бодол төлөшсөн хүн гэхээрээ нэг санаагаараа яваад л байдаг байж болох юм. Харин би энэ тал дээр эргэх хөрвөх чадвартай, үзэж дуулсан зүйлс дээрэ бодит дүгнэлт хийх чадвартай хүн гэдгээ хэлчихмээр байна. Тиймдээ ч улс төрд хутгалдахгүйн тулд эдгээр бичлэгийг зөвхөн блог дээрэ бичиж байгааг санагтун.
Би мэргэжлээ өөрчилж байгаа тул одоо намайг сэтгүүлч гэж бодохоо больчих. Ярьшиг зүгээр. Бүх сэтгүүлчийг хамруулаал яриад байхын. Эмүжин гэж мундаг хүн байна. Миний энэ дайралт үнэхээр уцаарыг чинь хүргээд байгаа бол зүгээр ЭМҮЖИНГ л унш. Тэр хүн сэтгүүлч учраас бүх зүйлийн голыг нь олоод их сайхан бичсэн байна билээ. Элбэгээ төрийн эргэлт хийх гээд байна, ард түмнийг хагаралдуулан бутаргах аргыг хэрэглэж байна гэж бичээд дээрээс нь Энхбаяр хийсэн олон муу зүйл байгаа ч гэлээ эв нэгдлийг эрхэмлэж байгаа гэжээ... Энэ үг ч ор үндэсгүйг та бүхэн өөрсдөө нотолж байна. Үгээ хэлсэн хүнрүү дайрч давших ямар олиг байна. Би та нарын блогт ороод үзэл санааг чинь эсэргүүцэж, үг сөргөөгүйсэн.
За тэгээд улс төрийн тухай бичхээн байя. Харин сонгуулийн дараа нэг сайхан бичлэг хийнээ.

Сэтгэгдэлүүд:
Авилгалын эвлэлдүүлж, ардыг дарамтлах уу?
За болий
Айлгаж эвлэлдүүлэх үү?
Ойлгож эвлэлдүүлэх үү?
Хариулаадах даа. хэ хэ
- ЗА ТЭГЭЭД УЛС ТӨР ГЭЭЧ ЮМНААС АНГИД САЙХАН АМЬДАРЧ ЯВАА ХҮМҮҮС ОЛОН Л БАЙНА Ш ДЭЭ. ӨМНӨХ ЮМАА ХИЙГЭЭД Л. ХЭХЭ
Мухар үхэрт худаг бүү үзүүл
гэж Монголчууд хэлдэг.
за за тэр ч яах уу,
хэзээ нэг би төрийн эсэргүүн байхаа больж энэ хүмүүс надтай хэрэлдэхээ болихийн бол доо. хэхэ. Сайн цаг ирээсэй.
Хэзээ юм уншдаг, ёс зүйн талаар анхны мэдэгдэхүүнтэй болно тэр цагт. Гэхдээ тийм цаг ирэх найдвар бага л байна даа.
Жоохон тоо бодох уу.09 оны сонгуулв гэдэг чэнь эмээ чэнь хэдтэй болох уу
Эмээгийн чэнь үеийн сэтгүүлчид Сонгууль 2-ын учирыг би еееееееееееееееер бодоод учрын олдоггүйм ш дээ. Тэр үед сэтгүүлчийн ч хэрэг байсым уу Сонгох дүр эсгэх ч хэрэг байсым уу Сэтгүүлчид тэр яа ажлаа жинхэнэ утгаар нь хийдэг байсан байх.
Өө биш эх нь хээр алаг бол унага нь шийр алаг мөн үү
Эх нь булингартай бол адаг нь юу билээ
Чи харин өөрөө араажав шиг цуурч байж хэрэгт оров.Самуун мамуун ч гэх шиг.Дохио хүлээж байна гэж ярих юм гэнэ үү? Дохиог нь хүлээгээд сууж байгаа хүнтэй холбогдсон л байна даа чи хө.
Танай Энхбаяр чинь 500сая төгрөгөөр хахуульдах гэлээ.Үгүй гэлээ гэсэн ухааны юм ярьсандаа ороолцолдоод хэлэх үггүй бүлтэгнэж байгааг мэдсээр байж яасан ч болчимгүй золигов дээ.
Хүмүүс нийгмийн шинэчлэлийг хүсэж байна,үүнийг хийхийн тулд авилгалын сүлжээний эзэн, диктатор нь зайгаа тавих ёстойн тухайн яриад байгаа юм биш үү? Шинэчлэл ч гэсэн цаг хугацааны асуудал гэдгийг хүмүүс ойлгожоогоо.Битгий бусдыг мал гэж бод.Үүний тулд ардчилсан сонгууль гэдгийг хийлгэдэг юм бол эхний алхамаа хийх гээд байнаа гэдгийг нэг ухаараад өгөөч ээ.Монголд авилга өгсөн авсаныг нь барьж хориод байх юм бол хэцүүднэ биз дээ?
Хожуул үгнээсээ буцваа чи.Яахаараа Энхбаярын хэмжээг нь хазаарлахгүй бол гэнэт асссаррр аюултай болдог билээ? Асар их аюул гэдэг чинь аймар сонсогдож байна.
МАХНаасаа тасархай ялалт байгуулаад гараад ирээ биз дээ? Бүр 100% гэжугаа шүү. Үүний учрыг мэдэж байна уу чи? Үүнийг чинь дэвшүүлээд хаях гэдэг юм.
Өнөөдөр Энхбаярын жинхэнэ дайснууд МАХН дотроосоо байгаа.Хүн юм чинь гэдэг шиг МАХН хүртэл муу ч сайн ч нэг улс төрийн хүчин юм байгааздээ? Тэд бүр илүү хэлмэгдэж байна.Тэд хамгийн ихээр Энхбаяраас залхаж байна.
Тийм,хэнийг нь сонгохоо мэдэхгүйчүүд байгаа.Тэднийг уриалсан чинь маш сайн байна.
Энхбаяр угаас ялах юм чинь гээд саналаа өгөхгүй байж болохгүй лдээ...гэнэ үү? ваа аймар их мэдэгч байх нь.Хэн тэгж хэлээд саналаа өгөхгүй гээд байна? Хүмүүс ярихдаа бол яаж ч саналаа өгсөн Энхбаяр луйвардаад гараад ирэх юм чинь гэдэг хувилбараар ярьж байгааг албаар андуураад байнаа даа хө?
Нипони оо.Тэр Эмүжин авгайг хаанаас олж унших вэ?
Би чамайг ойлгож байнаа. Залуу хүн хичнээн сэтгүүлч ч гэсэн алдах онох буруу зөрүү ярих тохиолдол байж болно.Энэ зэргийн эсэргүүцлээс болж битгий шантар.Өмнө би ч чамд хатуу үг хэлсэн.Өмнө нь чамайг Банжигт өчнөөн хүмүүс хүрээлэн,дэмждэг, үнэлдэг,уншдаг бас хүндэлдэг байсан.Гэтэл чи Элбэгдоржийг хүзүүгүй гэж доромжилсон.Үүнийг л хэлээд байна...Яг одоо чи ажлаасаа гэрээсээ гарлаа,зам дээр машинд дайрууллаа. Хүндээр гэмтлээ.Хөлөө тайрууллаа, учир нь тайруулахгүй бол цусанд чинь хавдар орж үхэх аюултай болсон учраас...эмчид ар гэрийнхэн чинь гар цайлгана, мөнгө өгнө.хагалгаанд орлоо.Өрөөсөн хөлгүй боловч амьд гарлаа...чи сэтгүүлч байсан учраас их идэвхитэй.Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгэмлэгт нэгдэж тэдний дуу хоолой болохоор шийдэн бослоо. Учир нь эдгээр иргэдэд очих ёстой хөрөнгө мөнгийг авилгачид хулгайлсан...ГЭТЭЛ чамайг хүмүүс энэ нэг хазагнасан дойдон хүүхэн юу чинэв дээ гэвэл яахав?
Элбэгдоржийн хүзүүний нугламууд тоо ёсоороо байгаа байлгүй дээ. Тээр жилийн өлсгөлөнгий үеэр туранхай жаахан залуу гүйж байсан. Хүзүү нь лав хүний анхаарал татахаар богинохон байгаагүй юмдаг. Нас явахаар ер нь тарга суух юм.Ойлгосон уу? Нипони оо.
Үс урт богино юүбэктэй цүнх сэлт нь багтаамж байгатай болохор тэгдийм бол уу
Ард түмэн чинь мал шиг байна мэдүү. Сайхан санаж хэлсэн үгийг эргүүтэж дайрч орж ирээд өөдөөс улиад байх чинь?!
Эргүүтсэн малууд нь юу гэж яриж явдагийг би сонссон болоод бичиж байна. Сонирхож өөрсдөө яриагүй байхад асууж хүртэл үзсэн. Надад хариулсан нь тэр дээр би хэлцэн байна.
Тэр 100%-г чинь нам доторх асуудал гэдэг юм мэдээ. Энд улсын асуудал яригдаж байна. Ухна чинь ухаад хараач.
Тэр тасархай ялалт гэдэг үг манай малуудад ямар бодол төрүүлэх бол? Бүх хүн чам шиг байх албагүЙ мэдээ. Цаана чинь залуучууд нь ирээдүйгээ харж хөдөлж байна. Гэхдээ амин хувийнхаа шүү амин хувийнхаа. Улсыхаа ирээдүйг биш.Тэр залуучууд нь бас ч гэж мэдлэг чадвараараа чи бид 2оос хол давуу гэж байгаам. ХУ нам тасархай байвал эргэлзээ ч байхгүй ардчилсан нам дэмжигчидээ маш олноор алдана. Энэн дээр 2улаа барьчах уу хөөш. Сул сөрөг хүчин ямар гай чирдэгийг хэлээд ч илүү биз. Өрсөлдөх чадваргүЙ юм чинь. ҮнэмлэхүЙ хүчтэй нам яаж аяглаж яаж эрхлэх нь тэдний дур болно. Яагаав монополь компани гээд байдаг даа. Яг тэрэн шиг. Бараагаа тогтоосон үнээр нь авахаас аргагүЙ бөгөөд өрсөлдөгч компани үүсэх гэж оролдвол үнийн бодлогоор тэр дорно дампууруулна. Хэрэглэгч бидэнд ямарч ашиггүй. Аливаа юм өрсөлдөж тэмцэж байж хөгждөг гэсэн санаа нуугдаад байна энд. Гол нь энэ 2ын сайн мууг харж энийг нь тэрийг нь гээд байгаан биш.
Малууд хаана илүү байна тэрийг нь дагана. Харин ойролцоо байвал ядаж эргэлзээ ч болтугай төрөх байх даа.
Зүгээрээ хөгшөөн. Сэтгэлээр унахгүй шүү. Нэт-д Монголын бүх хүн ордоггүй юм. Тодорхой насны бүлгийн, тодорхой нийгмийн давхаргын хүмүүс түлхүү ордог юм. Тэд нэт-д олуулаа байж болно. Гэхдээ Монголд цөөнх шүү.
ene ug taalagdav.
- ТЭР ЗҮЙЛИЙГ БИЧИХ ГЭХЭЭР Л НАМ МАМТАЙ ХОЛБОГДООД, НАМЫН ГИШҮҮД, ТОМЧУУДТАЙ ХОЛБОГДООД ЯВЧИХДАГ БАЙХ Л ДАА.
ГАЛДАНГИЙН ХЭЛСНЭЭР ОРОЛДУУЛААД. ХА ХА ХА
НЭГ ҮХРИЙН ЭВРИЙН ДОРГИОНООР ГЭМГҮЙНҮҮД НЬ ХАМРАГДЧИХ ЮМ.
38. Галдан | 2009-05-12 12:43:58
Хэнхэг хүн чухам үнэнийг онож цөөн үгээр хэлжээ. [ТХХ]
мөн бол блогт хариу үлдээгээрэй хө. Минийх холбоосгүй болохоор эрж олох гэж цаг аваад байдаг юм аа хэхэ
Сэтгэгдэл үлдээх: