Санаа алдалт - Шинэ бичлэгүүд http://sanaa-aldalt.blog.banjig.net Банжиг Блог нь Монголын хамгийн том Блог сайт юм. mn-mn Banjig.Net Sun, 25 Oct 2009 16:20:08 +0800 http://blogs.law.harvard.edu/tech/rss Banjig.Net Feed Generator info@banjig.net support@banjig.net Банжиг Блог http://blog.banjig.net/images/headlogo.gif http://blog.banjig.net <![CDATA[УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр: Би зангиа зүүх дургүй]]> http://sanaa-aldalt.blog.banjig.net/post.php?post_id=282712

УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр: Би зангиа зүүх дургүй

Sun Jun 22, 2008   05:04

 Инээхдээ хацар нь хонхойдог энэ хүнийг Гантөмөр гэдэг. Хэзээ ч билээ дээ МТҮП-д лекц уншах байхад нь санаандгүйхэн ороод танхим дүүрэн хүний аньсагыг чийгтүүлэх түүх ярьж байхтай нь таарсан билээ. 30 жил ээждээ очоогүй аавынхаа өмнөөс, урьд нь харж байгаагүй эмээгээ зорьж очиход нь “Хүний хүү ийм ухаантай, гэтэл миний хүү...” гэж хэлсэн эмээдээ гомдоод уйлж байсныг нь сонсоод би ч бас хамгийн арын суудал дээр мэлмэрүүлж байснаа нуух юун. Түүнээс хойш энэ хүнээс ганц удаа, богинохон ч болов ярилцлага авахыг зорьсон маань сая л нэг биелэлээ оллоо. Сонгуулийн тоосонд дарагдаагүй, улстөрчийн, нэр дэвшигчийн ярилцлагаа эрхэм уншигч танд хүргэе.


-Та өөртөө итгэх итгэлийн талаар ярьж байсан. Энэ итгэл танд, таны амьдралд ямар нөлөө үзүүлсэн бэ?
-Өөртөө итгэхээс илүү өөрийнхөө төлөө явж чадах хэрэгтэй л дээ. Бид одоо улс орон, эх нутаг, найз нөхөд, ах дүү хамаатан садан гээд том том зүйл бодно. Дараа нь мэргэжил боловсрол, чиглэл салбар гээд л олон зүйлийг бид байнга боддог шүү дээ. Үүнээс өмнө өөрийнхөө тухай боддог байх хэрэгтэй юм шиг санагдсан. Би чадсан юм шиг санагддаг. Яагаад гэхээр би эхлээд мөнгөтэй болмоор, сайхан хувцас өмсмөөр, сурч боловсормоор, япон англи хэлийг ч бас сайн сурмаар байсан. Энэ бүхнийг 19, 20 насандаа зорьж байсан учраас л бүтээж чадсан. Дараа нь би гэр бүлтэй, хүүхэдтэй, сайхан гэр оронтой, унаа тэрэгтэй болмоор байсан. Хүн л юм чинь энэ бүхнийг боддог л байж таарна. Тэр зүйлийг цэвэр өөрийнхөө хөдөлмөрөөр бүтээж сурвал цаашдаа олон зүйлийг хийх чадвартай болно байх. Оройн хоол идэлгүй унтана гэж бодсон бол хоол идэлгүй унтаад, би өнөөдөр 100 үг цээжилнэ гэсэн бол өдөр болгон 100 үгээ цээжилдэг. Хүн өөрийгөө анхдагч гэж үзэх ёстой шүү дээ. Өөрийгөө ялж чадахгүй хүн цаашдаа олон зүйлийг хийж чадахгүй болж байгаа юм. Өрсөлдөгчөө ч ялж чадагүй. Тэр ч бүү хэл гэр бүлдээ, найз нөхөддөө тусална гэвэл худлаа болно.

-Та өөртөө үнэнч байж чаддаг хүн үү?
-Чаддаг учраас л би одоо бусдын төлөө хөдөлмөрлөж эхэлж байна.

[...]]]>
Sun, 25 Oct 2009 16:20:08 +0800 http://sanaa-aldalt.blog.banjig.net/post.php?post_id=282712
<![CDATA[Н.Сүндэриа: Төөрч будилахгүйн тулд зохиосон хөгжмийн урсгалууд нь төөрмөөр олон болчихсон]]> http://sanaa-aldalt.blog.banjig.net/post.php?post_id=239515 Гараараа дүүрэн бөгж зүүдэг хүмүүс хэтэрхий нүсэр харагддаг. Гэхдээ түүний зүүсэн бөгжнүүд яагаад ч юм нэг л өөр. Гоёмсог гэхээсээ илүү дулаахан мэдрэмжийг төрүүлж байсан юм. Магадгүй надтай ярилцаж байсан хүмүүсээс хамгийн тод нь Сүндэриа байх аа. Ямар ч хүлээсэнд баригдалгүйгээр өөрийнхөө санаа бодлыг хурц илэрхийлж чаддаг хэрнээ бусдын үгийг үгүйсгэж, өөрийнхөөрөө зөрүүдэлэхгүй нь сонин. Бусдын хувьд гаж ч гэмээр сэтгэхүй нь түүнийг улам чимдэг юм шиг санагдсан шүү. Тэр байгалийн хүч болоод, оюун санааны довтолгооныг юу юунаас ч илүү эрхэмлэдэг гэдгээ хэлж байсан юм. Хөгжмийн ертөнцөд маань өнгө хөг нэмэхээр уран бүтээлийн довтолгооноо эхлээд буй дуучин Сүндэриа. Түүний клипнээс утсан хүүхэлдэйн амьдралыг үзэж болно. Шинэхэн ертөнцөд тавтай морил...

2008 оны 3 сарын 24 by Т.Нипонь

 

 

 

 

 

 

 

 

 

 

[...]]]> Tue, 11 Aug 2009 15:51:40 +0800 http://sanaa-aldalt.blog.banjig.net/post.php?post_id=239515 <![CDATA[Дөнгөж сая эрээнд цахилгаан станц дэлбэрлээ]]> http://sanaa-aldalt.blog.banjig.net/post.php?post_id=229997 Өнөөдөр шөнө дунд 02 цагийн үед эрээний цахилгаан станц дэлбэрлээ. Энэхүү дэбэрэлтийн улмаас 250 хүн нас барсан байна. Одоогийн байдлаар эрээн бүхэлдээ цахилгаангүй байгаа юм байна. Энэ аймшигт явдлын талаар нууцалж байгаа бөгөөд гадагшаа ямар ч мэдээлэл гаргахгүй байгаа ажээ. Та бүхэн Эрээнд байгаа ах дүү хамаатан садан болон ойр дотныхоо хүмүүстэй холбогдож, ямар байгаа талаар соментоор мэдээлэл өгөхийг хүсье...

Энэхүү мэдээллийн хип хоп холбооны тэргүүн Баавар дөнгөж сая буюу 04.04 цагт надад утсаар дуулгасан юм.

Мөн сонин хэвлэлийхэнд энэ мэдээллийг зориулж байна... Т.Нипонь

]]>
Sat, 25 Jul 2009 04:14:33 +0800 http://sanaa-aldalt.blog.banjig.net/post.php?post_id=229997
<![CDATA[Салхи зүсэн 20,000 бээр аялаарай...]]> http://sanaa-aldalt.blog.banjig.net/post.php?post_id=213818 30 æèë àâòîáóñíû æîëîî ìóøãèæ áóé ýíý ýðõìèéã  Ñ. ̺íõáàò ãýäýã.  Îéð äîòíûõîí íü  ̺ºãèé àõàà ë ãýíý. Òàâü ãàð÷ ÿâàà ò¿¿íèéã  àíõ õàðñàí õ¿í äº÷òýé ë ãýæ õýëýõ áàéõ. Îíãîöíû æîëîî÷ áîëîõ ýðõ íü ãàíöõàí õîðõîé èäñýí ø¿äíýýñ áîëæõàñàãäñàí ÷ ãýëýý ò¿¿íèé õ¿ñýë ìºðººäºë óíòàðñàí íü ¿ã¿é. Ñàëõè ñºðºíäàâõèõäààíèñýæ áàéãàà þì øèã ñàíàãäàõ ¿åý ÿðèõààñ çàéëñõèéõ íü èëò. Ñ¿¿ëèéí äºðâºí æèë õºëºãëºæ ÿâàà 98 äóãààðòàé àâòîáóñíûõ íü õî¸ð òàëä òîìîî òºìºð äàëàâ÷ óðãààä çàìààñ õàëüæ, òýíãýðò ä¿¿ëìýýð òèéì ñàéõàí ìýäðýìæ ãýíý ãýíýõýí ñýòãýëèéã íü ýçýìäýõýä ò¿¿íèé  ç¿ðõ ìèíóòàä õýä öîõèëäîã áîë... [...]]]> Fri, 26 Jun 2009 17:50:52 +0800 http://sanaa-aldalt.blog.banjig.net/post.php?post_id=213818 <![CDATA[“Алтан ураг”: Туульс хайлдаг “Индэр мөнгөн хуур” мангасан толгойтой]]> http://sanaa-aldalt.blog.banjig.net/post.php?post_id=184899 “Эрт цагт Алтан Ургийн хаад морин дэл дээр, сэлэм далайсаар дэлхийд нэрээ дуурсгасан түүхтэй. Хорин нэгдүгээр зууны “Алтан ураг” хөгжимийн зэмсэг болоод хэзээ ч үл тасрах Монгол аялгуугаар хүмүүний сэтгэл зүрхний нарийн утсыг хөндөх болно” хэмээн ярьцгаах хөгжимчидийн нүдэнд оч бадарч, сэтгэл зүрхэнд нь талын яруу аялгуу эгшиглэж байх шиг санагдсан. Магадгүй индэр мөнгөн хуурын эгшигэнд хатгуулчихсан сэтгэлд минь Монгол нутгийн салхи исгэрээ юм болов уу... Үнэндээ би “Алтан ураг” хамтлагийг дээд зэргээр үнэлж, бүтээлүүдийг нь шагшин магтаж явдаг нэгэн. Аз таарч энэ хамтлаг маань таван цомгийнхоо бичлэгийн ажилд орчихсон, уран бүтээлийн олз омог, ирээдүйн төлөвлөгөөгөөр дүүрэн надтай мэндчилсэн юм даа. Электрон морин хуурч Оюунбилэг чанх урд минь сууж байгаад “Цус” нэртэй аялгуу хуурдаж өгсөн нь миний оюун санааг хаа нэг тийшээ аваад явчих шиг санагдсан шүү. Магадгүй энэ гунигтай аялгуу аль хэдийн сонсогч таны сонорт хүрсэн байх. Монголын анхны Фолк рок “Алтан ураг” хамтлаг энэ сарын 20-нд Чехийн “Чехомор” хамтлагтай хамтарсан тоглолт хийсэн билээ.

“Алтан ураг” хамтлаг ёочин хөгжимчин Б.Эрдэнэбат, Бөмбөрчин Б.Болортунгалаг, электрон морин хуурч Б.Бүрэнтөгс, их хуурч Ц.Гангаа, бишгүүр хөгжимчин, хөөмийч М.Чимэдтогтох, уртын дууч Э.Эрдэнэцэцэг нарын үндсэн бүрэлдэхүүнтэй бөгөөд тоне мистер Бааска, Төрөө, Цээгий нартай хамтран ажилладаг.

 

-Энэ сардын 17,18 нд “Алтан Ураг” хамтлаг Чехийн “Чехомор” хамтлагтай хамтарсан тоглолт хийх гэж байгаа билээ. Энэ талаар ярилцлагаа эхлүүлье.

-Монгол улсад суугаа Чехийн элчин сайд тоглолт хийх саналыг бидэнд тавьсан юм. Энэ хамтлаг Чехдээ их алдартай фолк рок хамтлаг байгаа юм. Бидний хамтарсан тоглолт үзэгчдийн сэтгэлд хүрэх байх гэж бодож байгаа. [...]]]> Mon, 11 May 2009 16:23:38 +0800 http://sanaa-aldalt.blog.banjig.net/post.php?post_id=184899 <![CDATA[Улс төр өөрөө намайг оролдоод байна]]> http://sanaa-aldalt.blog.banjig.net/post.php?post_id=184869 Уулын цаана уул, үгийн цаана үг гэж үг бий.

Би саяхан л сэтгүүлчид бүгд улс төрийн янханууд гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ энэ зам хэр урт болохыг хэлж мэдэхгүй юм. Улс төрийн намд үзэл бодлоо худалдахын төлөө сэтгүүлч болоогүй учраас энэ талаар зүгээр л өөрийнхөө бодож явдагийг хэлэх гэсэн юм. ЭНэ олон бичлэгийг би 0 төгрөг ч халааслалгүй бичсэнийг минь дээд тэнгэр, миний эмээгийн сүнс гэрчилнэ. Дахиад улс төр бичихгүй ээ, Үзэл бодол төлөшсөн хүн гэхээрээ нэг санаагаараа яваад л байдаг байж болох юм. Харин би энэ тал дээр эргэх хөрвөх чадвартай, үзэж дуулсан зүйлс дээрэ бодит дүгнэлт хийх чадвартай хүн гэдгээ хэлчихмээр байна. Тиймдээ ч улс төрд хутгалдахгүйн тулд эдгээр бичлэгийг зөвхөн блог дээрэ бичиж байгааг санагтун.

Би мэргэжлээ өөрчилж байгаа тул  одоо намайг сэтгүүлч гэж бодохоо больчих. Ярьшиг зүгээр. Бүх сэтгүүлчийг хамруулаал яриад байхын. Эмүжин гэж мундаг хүн байна. Миний энэ дайралт үнэхээр уцаарыг чинь хүргээд байгаа бол зүгээр ЭМҮЖИНГ л унш.  Тэр хүн сэтгүүлч учраас бүх зүйлийн голыг нь олоод их сайхан бичсэн байна билээ. Элбэгээ төрийн эргэлт хийх гээд байна, ард түмнийг хагаралдуулан бутаргах аргыг хэрэглэж байна гэж бичээд дээрээс нь Энхбаяр хийсэн олон муу зүйл байгаа ч гэлээ эв нэгдлийг эрхэмлэж байгаа гэжээ... Энэ үг ч ор үндэсгүйг та бүхэн өөрсдөө нотолж байна. Үгээ хэлсэн хүнрүү дайрч давших ямар олиг байна. Би та нарын блогт ороод үзэл санааг чинь эсэргүүцэж, үг сөргөөгүйсэн.

За тэгээд улс төрийн тухай бичхээн байя. Харин сонгуулийн дараа нэг сайхан бичлэг хийнээ.

]]>
Mon, 11 May 2009 15:42:10 +0800 http://sanaa-aldalt.blog.banjig.net/post.php?post_id=184869
<![CDATA[Өөрчилье! Хийсэн хэргээ,яс үндсээ, төрсөн өдрөө, бүлцгэр нүдээ, гарал үүслээ өөрчилж ХОШГОРУУЛЬЯ]]> http://sanaa-aldalt.blog.banjig.net/post.php?post_id=183455 хаха. Өнөөдөр сонин дээр Элбэгдоржоос асуух 10 асуулт явж байгаа юм байна. Өнөөдөр 5 дах асуулты нь олж үзлээ...хаха.

 

-Та төрсөн өдрөө өөрчилсөн үү, Уг нь таны албан ёсны төрсөн өдөрт 1963 оны 3 сарын 30. Хэвлэлийн албаныхаа даргын хэлсэнээр мартын 8 болгож пиардаж хошгоруулсан уу?

-Таны аав ээж 2 хоюулаа захчин ястан. Та яагаад халх болчихсон юм бэ? ШУДАРГА Л БАЙЯ

 

Өөрчилье! Хийсэн хэргээ,яс үндсээ, төрсөн өдрөө, бүлцгэр нүдээ, гарал үүслээ өөрчилж ХОШГОРУУЛЬЯ!!!

 

 

]]>
Fri, 08 May 2009 18:32:19 +0800 http://sanaa-aldalt.blog.banjig.net/post.php?post_id=183455
<![CDATA[Авилгыг өөхшүүлэгчид]]> http://sanaa-aldalt.blog.banjig.net/post.php?post_id=183297 -Авилгыг өөршүүлэгчид ихэнх нь засаг барьдаг хүмүүс байдаг гэж би боддын. Тэхээр энд дөрөв дэх засаглалыхан ч орж таараа. Гэхдээ тэдний цөөхөн хувь нь авилгачиид, үлдсэн хэсэг нь сул дорой хүмүүс байдаг юм.

  [...]]]> Fri, 08 May 2009 14:36:53 +0800 http://sanaa-aldalt.blog.banjig.net/post.php?post_id=183297 <![CDATA[би элбэгдоржийг дэмжкү,]]> http://sanaa-aldalt.blog.banjig.net/post.php?post_id=181541 Яадийн та нар.Би санал өгөхгү гэснээ болилоо. МАХН ыг дэмжнээ яадгийн. Та нар шэг хүмүүс бусдыгаа дарлажийн. Яасан би одоо МАХНыг дэмжүүл хүн биш үү. хаха. Барьж идлээ л дээ. Та нар бол зүгээр л интернэтээр зугаалж, эндээ хэрүүл хийдэг хүмүүс байна. Ядуу хүмүүсийн амьдралруу өнгийж харах ч завгү. Харлаа ч хүн биш гэж үздэг. Өөрийхөө үзэл бодлыг хамгаалж бусдын үзэл бодлыг хааж боодог хүмүүс. ингээд маргаанаа зогсоое. Тэгээд ч миний сэтгүүлч байх энд ямар ч хамаагү. Би сэтгүүлч болхоороо мөнгөө аваад та нарын тархийг угаагаад явж байя л даа.

Тэгээд ч нам гэдэг үзэл бодлын нийгэмлэг биш баймаар юм. Үзэл бодлоороо хуваагдаад шал утгагүй. хаха. Хөөрчихсийн. Чи өөрийгөө энэнээс болж хичнээн хүнтэй муудалцсанаа бод доо. ингэлээ гээд юу ч өөрчлөгдөхгүй

]]>
Tue, 05 May 2009 14:03:13 +0800 http://sanaa-aldalt.blog.banjig.net/post.php?post_id=181541
<![CDATA[Элбэгдожыхоон нааш ир, хэрүүлийн алим ид]]> http://sanaa-aldalt.blog.banjig.net/post.php?post_id=181498 Энэ Ардчилсан намын дэмжигчид бүүр нэг албатай юм шиг байхымаа. Ардчилалын туган дор бидэнд үг хэлэх эрх чөлөө нээгдсээн. Би тэрэнд баярлаж явдийн. Тэгээд ч хэвлэлийн эрх чөлөө гэдэг зүйлийг энэ нам бидэнд авчирч өгсөн. Би энд ч бас баярладийн. Тэхдээ Ардчилалыг дэмжигч залуучууд энэ эрхийг боогоод, дээрээс нь үгээ хэлсэн хүний янз бүрээр доромлохын гэж санасангүй. Тэгээд ч ямар ч сонин хэвлэл дээр иймэрхүү үгээ сэтгүүлч байсан, ард түмэн ч байсан буулгаж чадахгүй учраас би блогтоо бичиж байна.

За би энд нэг юм бичлээ. Үнэн хэрэг дээрээ АРД ТҮМЭН бүгд л ардчилалыг хүсч байгаа. Хамгийн гол нь ядуу буурай хүмүүст одоо туршилт хийх цаг байна гэж үү, 2 муу хүний хэнийг нь сонгох вэ гэцгээгээд л, тэгснээ чагванцуудын уралдаанд хэн ялахыг нь хүлээнэ. Ийм хүлцэнгүй байх ёстой юм гэж үү, Тэрний оронд бослого гаргаач. Та 2ыг дэмжихгүй гээд. Бид нарт сонголт л хэрэгтэй байна. Тэрнээс биш би ардчилсан намыг сонгохгүй ХУ намын хүн гээд байгаа юм биш. Гол нь би Элбэгдоржид итгэхгүй байна.

Ху нам бидэнд хичнээн их буруу юм хийж, хичнээн тамалсаныг мэднээ. Гэхдээ социализмын үед хэн ч өлсөөгүй, хэн ч гудамжинд хоноогүй гэдгийг би үргэлж боддог юм. Яахав би тэнэг мангар байж болноо. Гэхдээ энэ сонгууль, намаас болж хүмүүстэй муудалцмааргүй байна. Энэ бичлэгээс болж би олон хүнтэй муудалцлаа. Бодуул дуугай л Ардчилсан нам, Элбэгээ үү гээд явжээсэн бол хүмүүс намайг сайн хүн юм байна эгж бодох байсан байж мэднэ. Тэгэхдээ зүгээр л өөрийн чөлөөт орон зайд үгээ хэлэхийг хүссийм. Ардчилал гээд байгаа хүмүүс Элбэгээ дээрэ очоод бидэнд сонголт өгөөч гэж хэлээч. Угаасаа энхбаярт ингэж хэлээд нэмэргүй. Энхбаяр Ардчилсан намаас өөр хүн нэр дэвшвэл хүмүүс Бат Үүл ийг ч юм уу сонгоно гэдгийг мэдэж байгаа. Харин Элбэгдорж шиг худалч хүнд ард түмэн итгэл хүээлгэхгүй учир өөрөө гарахаа ч мэдэж байгаа.

Энэ яриа яаху энүүгээрээ өнгөрнө. Гэтэл хичнээн мянган дорой буурай, амьдрал нь мөнгөөр хэмжигддэг өглөө гараад орой орж ирдэг хүмүүс байгааг сана. Тэдэнд бидний энэ хэрүүл огтхон ч хамаагүй. Хэн нэг нь ялаад сайхан амьдрал өгөөсэй гэж хүсжаагаа. Би өглөө нэг гуталчинаас ярилцлага авсан юм. Тэр хүнийг хараад би Ардчилал хичнээн үнэ цэнэгүй болохыг ойлгосон. Яагаад гэвэл С.Зориг-оос хойш Элбэгээ ардчилалын алтан хараацай болсон. С.Зориг-ын хэргийн талаарх сэжүүрүүд өөрийнх нь намаас гарсан гэдэг. цуу яриагий нь энд дэлгээд яаху. бүгд мэджаагаа биз.

Тийм учраас би Элбэгдоржийг үзэн ядаж байна. Тэр хүн Ардчилалыг булингартуулж яваа хүн. Би залуу хүн, ард түмний тасархай, тиймээс бусдын л адил сайхан амьдрал, шударга нийгмийг хүсдэг.

За зарим нь бол энэ ХУ намыг нөхөр гэж боджаагаа байх. Та нар бол тэр бодлоосоо хэзээ ч ухрахгүй, эргэж хөрвөж, дүгнэлт хийхийг ч хүскү байгаа. Тиймээс  намайг хараа загна. одоо яая гэхүү, Амьдрал ч ийм, би ч тийм. Эцэст нь сонголт гэдэг ганцхан сонгогчийн гарт байдаг учир би тэрхүү хувийн эрх мэдэлд халдаж чадахгүй гэдгийг ойлгоосой л гэж хүсч байна. Мөн үзэл бодлоо хэлсэнийхээ төлөө хүмүүстэй муудалцмааргүй байна. Сонгууль өнгөрч бид үлдэнэ. Нам, сонгуулиас өмнө хүн, найз нөхөд гэр бүл байсаар байсныг бүү мартагтун

]]>
Tue, 05 May 2009 12:46:22 +0800 http://sanaa-aldalt.blog.banjig.net/post.php?post_id=181498